Мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан "Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар", "УБТ гарден" ХХК-ын хамт олон "Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II"-ын Хүүхдийн эмнэлгийн эмч ажилчидтай хамтран “Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II”-д 1001 мод тарьж өгөв.
Мөн хүүхдийн яаралтай тусламжийн тасагт яаралтай тусламжийн шүүгээ, чихний үзлэгийн аппаратыг гардуулан өгч, тасгийн хананд зурган чимэглэл хийж өгч тасаг тохижуулах ажилд хувь нэмэр орууллаа. Энэхүү ажилд гар бие оролцсон "Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар", "УБТ гарден" ХХК-ын хамт олонд гүн талархал илэрхийлье.