БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА
Тус төв Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 107 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны харъяанд байгуулагдсан.
Эрүүл мэндийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/529 тоот тушаалаар төвийн дүрэм, бүтцийг 724 орон тоогоор баталсан.
Эрүүл мэндийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/574 дүгээр тушаалаар 2020 оны 12 дугаар 10-ны өдрөөс эхлэн коронавируст халдварын эмчилгээ хийлгэсэн иргэдийг тусгаарлан ажиглах зорилгоор нээн ажиллуулсан.
ЗОРИЛГО ЗОРИЛТ
Төвийн эрхэм зорилго үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл, тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээлэл тайланг цаг тухай бүр дээрх цахим хуудас болон вэб дээрээ байршуулсан.
Төвийн дунд хугацаа /2023-2026 оны/-ны стратеги төлөвлөгөөг Монгол улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 13.7, 16.16, 17.4, 22.1, 23.1, 24.1, 32.1, 32.2; Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 9.2, 9.3, 18.1.1, 18.1.2.4, 18.1.3, 18.2, 23.1;
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13.1.1, 13.1.2; “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 2.2.1, 2.2.11, 2.2.16, 2.2.20, 2.2.22, 2.2.25, 2.2.27, 2.2.28, 2.2.29, 2.2.30, 2.2.36, 2.2.37, 2.2.38, 2.2.39;
Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 1.1.3, 2.1, 2.1.6, 2.1.8, 2.1.1.3, 2.1.7, 2.1.4.2, 2.1.4.4 дэх заалтуудыг үндэслэн эх, ураг, нярай, хүүхэд, эмэгтэйчүүдэд үзүүлэх эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн анагаахын тусламж үйлчилгээг дэлхийн жишигт ойртуулах, эх ургийн анагаах ухааныг хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд тулгамдаж буй бэрхшээлийг шийдвэрлэх, өсвөр үеийн эрүүл мэндийг сайжруулах асуудлуудыг шийдвэрлэхээр шинэчлэн боловсруулж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Энэхүү стратеги төлөвлөгөөнд төвийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, зорилго, зорилтуудыг шинэчлэн тодорхойлж, салбарын бодлоготой уялдуулан, байгууллагын хэтийн хөгжлийг дэмжсэн арга хэмжээнүүдийг хэрэгжих боломж, нөөцийг тооцон боловсруулсан бөгөөд стратеги төлөвлөгөө нь Алсын хараа, Эрхэм зорилго, стратегийн 8 ерөнхий чиг үүрэг, 16 үндсэн чиг үүрэг, 65 дэд чиг үүргээс бүрдэнэ. Тус төв нь 660 ор бүхий лавлагаа шатлалын 2 эмнэлэг/хүүхдийн эмнэлэг, эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг/ төрөлжсөн мэргэжлийн 24 тасаг, 2 зөвлөх поликлиник, дэмжих үйлчилгээний 11 алба, 415 орон тоотойгоор эх, эмэгтэйчүүд, ураг-нярай хүүхдэд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна.
МАНАЙ ТҮҮХ
-
2020 оны 09 сарын 16
2020-09-16
Засгийн газрын 107 дугаар тогтоолоор ЭНЭҮТ II Эмнэлэг үүсгэн байгуулагдсан
-
2020 оны 11 сарын 26
2020-11-26 А/529
Эрүүл мэндийн сайдын А/529 тоот тушаалаар бүтэц, орон тоог батлав
А/517 “Ковид -19 халдварын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж үйл ажиллагааг эхлүүлэх”
-
2020 оны 12 сарын 09
2020-12-09 А/574
Коронавируст халдварын эмчилгээ дууссан иргэдийг тусгаарлан ажиглах чиглэлээр ажиллах
-
2021 оны 02 сарын 06
2021-02-06
Коронавируст халдвар батлагдсан хөнгөн болон шинж тэмдэггүй тохиолдлын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх
-
2021 оны 02 сарын 21
2021-02-21
Магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг болсон
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
-
2021 оны 04 сарын 28
2021-04-28 А/257
Корона вируст халдварын хүндэвтэр болон хүнд тохиолдлуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх
-
2021 оны 06 сарын 08
2021-06-08 А/356
Корона вируст халдвартай жирэмсэн эмэгтэй, нярай хүүхдийг батлагдсан орны тоонд багтаан эх барих эмэгтэйчүүд хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх
-
2021 оны 06 сарын 14
2021-06-14 А/367
Корона вируст халдварын хүндэвтэр ,хөнгөн хэлбэрээр өвдсөн,хавсарсан эмгэгтэй, төрсөн эмэгтэй, төрсөн эхэд жирэмсэн ,төрөх ,төрсний дараах эрт үед үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх
-
2021 оны 02 сарын 21
2022-01-07 А/14
Нийт 1000 орыг коронавируст халдвартай иргэдийг түр эмчлэх зорилгоор дэлгэж, 500-550 орыг жирэмсэн эмэгтэйчүүдийг, 300-350 орыг хүүхдийг хэвтүүлэн эмчлэхэд зориулж зохицуулалт хийх
-
2021 оны 01 сарын 12
2022-01-12 А/18
Нийслэлийн хэмжээнд эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хүрээг шинэчлэн батлах тухай
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭДЭЭЛЭЛ
Тус төв нь одоогийн байдлаар 379 эмч эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
ЭМЧ
МЭРГЭЖИЛТЭН
ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТАН
УДИРДЛАГА
ЭМНЭЛГИЙН ОРНЫ ТОО-660
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ
ҮНДСЭН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ
ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛҮҮД
Эзэмшил газар, зам талбай
24000 м2 талбай бүхий өөрийн эзэмшлийн газартай, ногоон байгууламж, явган хүний зам талбай
Эмнэлгийн барилга байгууламж
34000 м2 талбай бүхий үндсэн барилга байгууламж, 8 давхар 7 блок
Мэс заслын тасаг, хүчин чадал
Иж бүрэн вакуумжсан 9 мэс заслын өрөө бүхий нэгдсэн мэс заслын тасаг
Эмнэлгийн давуу тал, тоноглол
Хүчилтөрөгчийн үйлдвэр О2, AIR, VAC, N2O, CO2/ 5 төрлийн ханын хийн систем /93 өрөө/
Агаар сэлгэлтийн систем
Бүрэн автомат Air conditioner бүхий агаар сэлгэлтийн систем
Холбоо харилцаа, интернэт
Эмнэлгийн хэмжээнд дуудлагын нэгдсэн систем, гамшгийн үеийн яаралтай мэдээлэл солилцох шугамын радио, интернет, телефон
Үйлчлүүлэгчдийн авто зогсоол
10.000 м2 асфальт бетон хучилттай 270 авто машины зогсоол
Эмнэлгийн хүчин чадал, эмчлүүлэгчийн өрөө
Нийт 880 өрөөний 220 нь эмчилгээний зориулалттай, үүнээс ханын системтэй 93 өрөөтэй.
Түргэн тусламж үзүүлэх хүчин чадал, мэс заслын өрөө
Нийт 12 мэс заслын өрөөтэй. Үүнээс бүрэн тохижуулсан мэс заслын 6 вакуум өрөөтэйгээр үйл ажиллагаа явуулж байна