Хүүхдийн эмнэлэг

ЭМНЭЛГИЙН ТАНИЛЦУУЛГА

Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төвийн Хүүхдийн эмнэлэг нь 2022 онд хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг,  хүүхдийн дотрын тасаг (зүрх, мэдрэл, бөөр, хоол боловсруулах), хүүхдийн чих хамар хоолойн мэс заслын тасаг,  хүүхдийн ерөнхий мэс заслын тасаг, хүүхдийн яаралтай тусламжийн тасаг, амбулаторийг нээн ажиллуулж нийт 48243 хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлснээс ерөнхий мэс засал-107, эрүү нүүрний мэс засал-14, чих хамар хоолойн мэс засал-44  хүүхдэд амжилттай хийсэн байна.

ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙН ТАСГУУД

Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төвийн Хүүхдийн эмнэлэг нь дараах тасгуудаас бүрдэх бөгөөд бид хүүхдийн тусламж, төрөлжсөн мэргэжлийн тасагт хэвтүүлэн эмчлэх үйлчилгээг үзүүлж байна.

ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙН ЗӨВЛӨХ ЭМЧ НАР

ХҮҮХДИЙН ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ

Эх, нярай эмэгтэйчүүдийг үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн хүүхдийн эрчимт эмчилгээний  тасаг нь 2022 оны 3 сарын 7-нд байгуулагдсан. Байгуулагдсан цагаас хойш нийт 1000 гаруй хүнд болон нэн хүнд хүүхдэд эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлсэн. Ажиллах хугацаанд Ковид- 19 болон томуугийн өвчлөлд зориулан улаан болон ногоо бүсийн эмчилгээний тасгийн зохион байгуулалтанд орж маш хүнд болон хүндээр өвдсөн хүүхдийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг  амжилттай үзүүлсэн. Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг  тасгийн эрхлэгч -1 эрчимт эмчилгээний эмч- 4  ахлах сувилагч -1 ээлжийн сувилагч -6 туслах сувилагч -1 үйлчлэгч -3  нийт – 16 хүний бүрэлдэхүүнтэй хүүхдийн эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна.

ХҮҮХДИЙН ДОТРЫН ТАСАГ (ЗҮРХ, МЭДРЭЛ, БӨӨР, ХООЛ БОЛОВСРУУЛАХ)

Хүүхдийн дотрын тасаг нь 2022 оны 3 сарын 01-ний өдрөөс хүүхдийн зүрх, мэдрэл, бөөр, хоол боловсруулах өвчний чиглэлээр нийт 15 эмч, 9 сувилагч, 9 туслах сувилагч, 6 үйлчлэгчтэйгээр тусламж үйлчилгээ үзүүлж байна.

ХҮҮХДИЙН ЧИХ ХАМАР ХООЛОЙН МЭС ЗАСЛЫН ТАСАГ

Хүүхдийн чих хамар хоолойн мэс заслын тасаг 2022 оны 4 сараас  эхэлж  3 эмч, 3 сувилагч, 3 туслах сувилагчийн бүрэлдэхүүнтэй тусламж үйлчилгээ үзүүлж байна.

ХҮҮХДИЙН ЕРӨНХИЙ МЭС ЗАСЛЫН ТАСАГ

Хүүхдийн ерөнхий мэс заслын тасаг 2022 оны 09 сарын 01-с 3 эмч, 4 сувилагч, 3 туслах сувилагч, 3 үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэй тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд нийт 55 хүүхдэд мэс заслын тусламжийг амжилттай үзүүлсэн байна.

ХҮҮХДИЙН УУШГИНЫ ЭМГЭГ СУДЛАЛЫН ТАСАГ

Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн хүүхдийн уушги судлалын тасаг нь 2022 оны 3 сарын 1 ны өдрөөс хэвтэн эмчлүүлэх 57 ортой,  нийт 13 ажилтантай тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

2022 онд тасагт хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн өвчлөлийн байдал /хувиар/

Дүгнэлт:Жилийн өвчлөлийн байдлыг дүгнэхэд уушгины хатгалгаа 1212/44%/, гуурсан хоолойн цочмог үрэвсэл 613/22%/, ходоод гэдэсний цочмог үрэвсэл 418/15.2%/, ларингит 76/2.7%/ дийлэнх хувийг эзлэж байгаа нь харагдаж байна.

НЯРАЙН ЭМГЭГ СУДЛАЛЫН ТАСАГ

Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Нярайн эмгэг судлалын тасаг нь 2022 оны 06 сарын 15-д үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Уг тасаг нь нийт 60 ортой ба үүнээс эрчимт эмчилгээний 10 ор, дутуу нярайн 8, мэс заслын дараах 2 ортойгоор гурван хэсэг платны зохион байгуулалттай үйл ажиллагааг явуулж байна. Тус тасаг нь одоогийн байдлаар гүйцэт төрсөн нярайд 28 хоног, дутуу төрсөн нярайд 60 хоног дотор нярайн 3 дахь шатлалын тусламжийг улсын хэмжээнд үзүүлж байна.

Тасагт нярайн эмч-4, ахлах сувилагч-1, нярайн сувилагч-3, туслах сувилагч-3, үйлчлэгч-3, нийт-14 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Нярайн эмгэг судлалын тасаг нь нярайн амьсгалыг удирдах зохиомол амьсгалын аппарат, нярайн амин чухал үзүүлэлтийг хянах мониторууд, нярай хүүхдийн судсанд эм бэлдмэлийн тун, хэмжээ, хугацаа хурдыг өндөр нарийвчлалтай, тасралтгүйгээр хийх дуслын автомат тариур ба шахуурга, хүчилтөрөгчийн төвлөрсөн хангамж, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, инкубатор, дулаацуулах ширээ, 360 фото болон лед фото эмчилгээний аппарат зэрэг орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангагдсан.

ХҮҮХДИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГ

Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Хүүхдийн яаралтай тусламжийн тасаг нь  2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн харъяалал харгалзахгүйгээр хүүхдийн өвчний яаралтай тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн.

Тасаг нь 5 эмч, 7 сувилагч, 3 үйлчлэгчтэй, хүлээх хэсэг, эрэмбэлэх хэсэг, үзлэгийн өрөө, эмчилгээ хийж ажиглах өрөө буюу ажиглалтын 15 ор, 0-18 насны хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх бүрэн тоноглогдсон хэсэгтэй 24 цагаар тусламж үйлчилгээ үзүүлж байна.

 

АМБУЛАТОРИ

Хүүхдийн амбулатори нь хүүхэд, нярай, хүүхдийн чих хамар хоолой, хүүхдийн мэс засал, хүүхдийн эрүү нүүрний мэс засал, хүүхдийн шүдний үзлэгийг ажлын өдрүүдэд хийж байна.

ХҮҮХДИЙН ЭМЧИЛГЭЭ, ТУСЛАМЖ

ЭНЭҮТ II - ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

Амбулатори болон хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тусламж үйлчилгээг дараах чиглэлээр явуулж байна.

280145380_398002628872859_6995854627152674932_n

ХҮҮХДИЙН СУУРЬ ЭМГЭГ

АМЬСГАЛЫН ЗАМЫН ЦОЧМОГ ЭМГЭГ

ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЭРХТНИЙ ЭМГЭГ

БӨӨР, ШЭЭСНИЙ ЗАМЫН ЭМГЭГ

ЧИХ, ХАМАР, ХООЛОЙН ЭМГЭГ

МЭС ЗАСАЛ

ХҮҮХДИЙН ШҮДНИЙ ҮЗЛЭГ

ЭРҮҮ НҮҮРНИЙ МЭС ЗАСАЛ

children1