Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын алба

ТАНИЛЦУУЛГА

zorilgo

ҮЙЛ АЖИЛЛАГАА

ЭМТҮЧАБА нь албаны дарга, эмнэлзүйн чанарын менежер-2, аюулгүй байдал, эрсдэл хариуцсан менежер, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын мэдээллийн асуудал хариуцсан эмнэлгийн мэргэжилтэн гэсэн 5 орон тооны  бүрэлдэхүүнтэй  ажиллаж байна.

2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/01 тоот тушаалыг хэрэгжүүлэн эрүүл мэндийн  тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал эрсдэлийн удирдлагын нэгдсэн тогтолцоогоор хангах, удирдан зохион байгуулах, чанарыг тасралтгүй сайжруулах, хяналт шинжилгээ, үнэлгээ, арга хэмжээ авахад удирдлагаар хангах зорилгоор “Чанар, аюулгүй байдал, эрсдлийн баг”-ийг зохион байгуулж, удирдлагын хорооны бүрэлдэхүүн, үйл ажиллагааны зохион байгуулалтыг батлан, журам боловсруулсан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.

2021 оноос эхлэн “ЭНЭҮТ-II-ын эмнэлзүйн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө”-г боловсруулан, төлөвлөгөөний дагуу тасаг, албаны чанар-эрсдэлийн багаар дамжуулан үр дүнг тооцон ажиллаж байна.

Олон улсын ISO стандартын дагуу бичиг баримтыг нэгдсэн кодын системийг нэвтрүүлэх зорилгоор тасаг албадын баримт бичиг болон хавтсыг нэг стандартанд оруулан, эмх цэгцийг үүсгэх, дүрэм журмыг баримталж, ажлыг хөнгөвчлөн, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор 5S-г хэрэгжүүлж эхэлж байна.

Хэвтэн эмчлүүлэгч, амбулаториор үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг QR код болон цаасан хэлбэрээр сар бүр авч улирал тутамд нэгтгэж, удирдлагын зөвлөлийн шуурхай хурлын цагаар  танилцуулж, хариу арга хэмжээ авч ажиллаж байна.

Үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээг төлөвшүүлэх, эмчийн үзлэг оношлогоо, эмчилгээ хийх, өвчний түүхийг цахим хэлбэрээр бичихэд нэгдсэн стандарт баримтлах, оношлогоо эмчилгээний үр дүнг дээшлүүлэх, үйлчлүүлэгчид тавих хяналтыг сайжруулах, тасгийн эмч нарын үйл ажиллагааг хянах, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээ, сэтгэл ханамжийг дээшлүүлэх, эмнэлгийн мэргэжилтэн хооронд болон үйлчлүүлэгчидтэй харилцах харилцаа хандлага, ёс зүйн хэм хэмжээг дээшлүүлэх, хэвшүүлэх зорилгоор эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан, резидент эмч нарт “Үйлчлүүлэгчийг зөв танин тодруулах журам”, “Цахим өвчний түүх бичих, хэвлэх, хадгалах журам”, “Эрсдэлийн удирдлага, эрсдэлийн үнэлгээ хийх арга, “Байгууллагын соёл”, “Ёс зүйн харилцаа, хандлага”, “Бичиг баримт, эм тариа, тоног төхөөрөмжийн 5S-ийн хэвшүүлэх”, “Гарын эрүүл ахуй сахих дадал хэвшилд сургах”, “Тарилгын аюулгүй байдлыг хангах”, “Гардан үйлдлийн ур чадварыг сайжруулах”, “Эмийн аюулгүй байдлыг хангах”, “Үйлчлүүлэгчийг эмийн зөв хэрэглээнд сургах” “Антибиотикийн зохистой хэрэглээ”, ”Чанарын шалгуур үзүүлэлт” гэх мэт сэдвүүдээр чиглүүлэх болон төлөвлөгөөт сургалтууд тогтмол зохион байгуулж байна.

 

МАНАЙ БАГ ХАМТ ОЛОН

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын алба

С. Ариунжаргал

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын албаны дарга

 

  • 1998 онд АУИС-ийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн.
  • 2001-2003 онд АУИС-ийн Эх барих эмэгтэйчүүдийн тэнхимийг эх барих эмэгтэйчүүдийн их эмчээр төгссөн.
  • 1999  онд магистр  хамгаалсан.
  • 2012 онд Эх барих эмэгтэйчүүдийн ахлах зэрэг хамгаалсан.
  • 1998 оноос хойш их эмч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын чиглэлээр  улсад нийт 19 жил ажиллаж байна.
  • 2010-2013 онд Нийслэлийн 1-р амаржих газарт чанарын менежер, албаны  даргаар ажилласан .
  • 2021 оноос эхлэн ЭНЭҮТ-II ЭМТҮЧАБА-нд чанарын менежер, 2022 оноос албаны даргаар тус тус ажиллаж байна.
alba_ariunjargal

Т.Давааням

Аюулгүй байдал, эрсдэл хариуцсан менежер

 

  • 2010 онд ЭМШУИС-ийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн.
  • 2015-2017 онд Эх барих эмэгтэйчүүдийн их эмч, ЭХЭМҮТ
  • 2010 оноос хойш Эрүүл мэндийн салбарт улсад нийт 12 жил ажиллаж байна.
  • 2021 оноос эхлэн ЭНЭҮТ-II ЭМТҮЧАБА-нд аюулгүй байдал, эрсдэл хариуцсан менежерээр ажиллаж байна.
alba_davaanyam

О. Даваасүрэн

Хүүхдийн эмнэлгийн чанарын менежер

 

  • 2009 онд Ач АУДС-ийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн.
  • 2009-2010 онд “Амин хүч” ББН хүний их эмч
  • 2010-2020 онд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч
  • 2016 онд Анагаах ухааны магистр
  • 2020-2022 онд Хүүхдийн эмч, ЭХЭМҮТ
  • 2022 оны 10 сараас эхлэн ЭНЭҮТ-II ЭМТҮЧАБА-нд хүүхдийн эмнэлгийн чанарын менежерээр ажиллаж байна.
alba_davaasuren

Б. Цэнгэл

Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн чанарын менежер

 

  • 2011-2017 онд “Этүгэн” их сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн.
  • 2018-2020 онд Эх барих эмэгтэйчүүдийн эмч, АШУҮИС
  • 2021 оноос эхлэн ЭНЭҮТ-II эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байгаад 2023 оны 03 сараас Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн чанарын менежерээр ажиллаж байна.
alba_tsengel

С. Пүрэвбаяр

Чанарын мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтэн

 

  • 2008-2014 онд АШУҮИС-ын харъяа ГАА дах салбар сургуулийг Хүний их эмчээр мэргэжлээр төгссөн.
  • 2014-2017 онд ХУД-ын “Чанд-Авиа” ӨЭМТ-д их эмчээр
  • 2018-2021 онд БГД-ын “Мөнх-Үжин” ӨЭМТ-д их эмчээр
  • 2022 оны 01 сараас ЭНЭҮТ-II Эмнэлзүйн багт их эмчээр
  • 2022 оны 11 сараас ЭМТҮЧАБА-д чанарын мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байна.
alba_purevbayar

Эрүүл Мэндийн Тусламж Үйлчилгээний чанар, Аюулгүй байдлын алба

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанарын удирдлагын тогтолцоонд нийцүүлэн  чанарыг тасралтгүй  сайжруулах  үйл ажиллагааг зохион байгуулах, чанар, эрсдэл, үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд  хөндлөнгийн хяналт тавих, дэмжин туслах, арга зүйн зөвөлгөө өгөх, зохицуулах үүрэгтэйгээр ажилладаг.