Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг

УРИА:

Эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө

АЛСЫН ХАРАА:

Дэлхийн жишигт нийцсэн Эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх

ЭРХЭМ ЗОРИЛГО:

  • Эх, нярай, хүүхэд, эмэгтэйүүдийн төрөлжсөн мэргэшлийн

  • Нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ

  • Эрүүл мэндийн тэргүүлэгч

  • Үндэсний хэмжээний

  • Төвлөрсөн төв эмнэлэг болох

СТРАТЕГИЙН ЗОРИЛГО:

Эх, нярай, эмэгтэйчүүд, хүүхдийн  эрүүл мэндийн тусламж  үйлчилгээг олон улсын жишигт нийцсэн хэмжээнд хүртээмжтэй, үр  дүнтэй, чанартай хүргэж хүний нөөц, технологийг тасралтгүй  сайжруулахад оршино.

ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ:

  • Хүлээн авах яаралтай түргэн тусламж

  • Эмэгтэйчүүдийн эмгэг судлал

  • Дутуу тээлтийн эмгэг судлал

  • Жирэмсний эмгэг судлал

  • Төрсний дараах тусламж үйлчилгээ

  • Төрөх үеийн тусламж үйлчилгээ

  • Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг судлал

  • Нярайн тусламж үйлчилгээ

  • Амбулаторын тусламж үйлчилгээ гэсэн үндсэн чиглэлээр тусламж үйлчилгээг тогтмол үзүүлдэг.

photo_2023-01-13_17-09-07
ЛЛ

ТӨРӨХ ТАСАГ

Төрөх тасгийн эрхэм зорилго:  Үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, эх нярайд үзүүлэх эмнэлгийн тусламжийг ээлтэй тав тухтай орчинд, ёс зүйтэй, чадварлаг боловсон хүчинтэйгээр , орчин үеийн дэвшилтэт техник технологи, оношлогоо эмчилгээг чанартай, аюулгүй, тэгш хүртээмжтэй багаар үзүүлэх 

Үйлчлэх хүрээ:

  • Харьяалал харгалзахгүй жирэмсэн эхчүүдэд тусламж үйлчилгээ үзүүлнэ
  • Хөдөө орон нутгийн болон нийслэлийн бусад дүүргүүдийн жирэмсэн эхчүүдийг харьяалал харгалзахгүй хэвтүүлэн эмчилж, жирэмсэн төрөлтийн үеийн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж байна.

Мэргэжлийн хүчин чадал: Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч Э. Эрдэнэчимэг эрхлэгчтэй Төрөх тасаг нь 2022 оны 01 сарын 12-ны А/18 тоот тушаалаар Нийслэлийн хэмжээнд эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хүрээг шинэчлэн батласнаар  албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн.

Төрөх тасаг нь: Тасгийн эрхлэгч-1, тасгийн ахлах эх баригч -1, эх барих эмэгтэйчүүдийн их эмч-3, эх баригч-7, үйлчлэгч-4 нийт 14 ажилтны  орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Тус тасагт тэргүүлэх зэрэгтэй эмч-1, тэргүүлэх зэрэгтэй эх баригч–3  ажиллаж байна. Манай хамт олон төрөх 17 ортой үйл ажиллагаагаа явуулж жилдээ 4000 гаруй эх, хүүхдийг эсэн мэнд амаржуулдаг. Төрөлтийн үйл ажиллагаа эхэлсэн, эрхтэн тогтолцооны эмгэгтэй харьяаллын болон харьяаллын бус эхчүүдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг багаар үзүүлдэг.

Төрөх тасаг  нь эх нярайд тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай  орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан, эх нярайн ээлтэй орчин бүрдүүлсэн, ханын хүчилтөрөгчийн системд бүрэн холбогдсон, камержуулалттай, стандарт хангасан төрөх ор, тохилог орчин бүрдүүлсэн, зай талбай томтой 6 өрөөтэй, тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай  тусламж үйлчилгээг багаар үзүүлж байна.

Эх нярайд ээлтэй орчин бүрдүүлсэн төрөхийн өмнө болон төрсний дараа нөхөртэйгээ цуг байж төрөлтийн тусламж үйлчилгээг авах боломжтой стандарт хангасан төрөх ор, тав тухыг эрхэмлэсэн тохижилттой өрөөндөө ариун цэврийн өрөө, нярайн ор бүхий стандартад бүрэн нийцсэн өрөөнүүдтэй.

Тусламж үйлчилгээний чиглэл:Манай хамт олон төрөх 17 ортой үйл ажиллагаагаа явуулж жилдээ 4000 гаруй эх, хүүхдийг эсэн мэнд амаржуулдаг. Монгол улсын хөдөө орон нутгийн төрөлт, СХД-ийн алслагдсан хорооны нөхөн үржихүйн эхчүүдийг  харьяалал харгалзахгүйгээр  хүлээн авч төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг үзүүлдэг.

Төрөх тасгийн давуу тал:

  • Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээдэлж, ёс зүйг эрхэмлэсэн, мэргэжлийн өндөр ур чадвар бүхий эмч эмнэлэгийн мэргэжилтэн нар эх барихын тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй, хүртээмжтэй, цаг хугацаа алдахгүй багаар, 24 цагийн турш тасралтгүй  үзүүлж байна.
  • Өрөө бүр дуудлагын нэгдсэн системд холбогдсон, дотоод дуудлагын систем, дотуур холбоо, утасыг өдөр тутамдаа ашигладаг, үйлчлүүлэгчийг таних, эрэмбэлэх үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлж ажилласнаар эх урагт үүсэх ноцтой хүндрэлээс цаг хугацаа алдахгүй сэргийлж,  тусламж үйлчилгээг чанартай үзүүлж байна.
  • Эхчүүдэд хүлээгдэл үүсгэхгүйгээр эх болон ургийн оношлогоо, хяналтыг хийхэд шаардлагатай орчин үеийн, өндөр хүчин чадал бүхий ЭХО аппарат, ургийн зүрхний бичлэгийн аппарат, эх, ургийн монитороор бүрэн хангагдсан.
  • Эрхтэн тогтолцооны хавсарсан эмгэгтэй болон онош тодруулж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай эхчүүдэд хийгдэх Өндөрт өртөгт оношлогооны аргууд болох Компьютер томография, суурин болон зөөврийн Рентгэн аппарат, MRI, Маммагрофия, дотор эрхтний ЭХО зэрэг оношлогоонууд манай ЭНЭҮТ- д хийгдэж байгаа нь нь эхчүүдэд хүндрэл чирэгдэлгүйгээр оношлогоог хийж, цаг хугацаа алдахгүй тусламж үйлчилгээг нарийн мэргэжлийн багаар үзүүлэх давуу талтай.

Тасгийн хэтийн зорилго:

  • Нотолгоонд суурилсан анагаах ухааны ололтыг хэрэгжүүлэн, дэвшилтэт техник, технологийг эмчилгээ үйлчилгээнд шинээр  нэвтрүүлэх.
  • Эх барихын практикт тулгамдаж буй асуудлаар судалгааны ажлуудыг хийж олон улсын хуралд хэлэлцүүлэх
  • Шинэ залуу эмч, эмнэлэгийн мэргэжилтэнийг ажлын байран дээр тасралтгүй сурган, чадавхжуулах

ТӨРСНИЙ ДАРААХ ТАСАГ

Эх барих эмэгтэйчүүдийн ахлах зэргийн эмч Б. Лхагвасүрэн эрхлэгчтэй Төрсний дараах тасаг нь төрсөн эхчүүдийг хүлээн авч тусламж үйлчилгээ үзүүлэх нийт 75 ортойгоор  2022 оны 03 сарын 24- ны өдөр хэвтэн эмчлүүлэх тасгаар үүсгэн байгуулагдсан.

Мэргэжлийн хүчин чадал:

Тасгийн эрхлэгч, эх барих эмэгтэйчүүдийн Ахлах зэргийн эмч -1, эх барих эмэгтэйчүүдийн эмч – 4, тасгийн арга зүйч, тэргүүлэх зэрэгтэй арга зүйч- 1, эх баригч – 5, үйлчлэгч- 3   нийт 13 эмч эмнэлгийн мэргэжилтэний бүрэлдэхүүнтэйгээр  тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Манай хамт олны дотор ЭМЯ-ний жуух, ЭМЯ-ний тэргүүний ажилтан, шилдэг их эмч-1, ажиллаж байна.

2022 онд төрсний дараах тасагт эх нярайн ноцтой хүндрэл гараагүй. Эх нярайд ээлтэй тусламж үйлчилгээг үзүүлсээр ирсэн. 

Жилд  3473 төрсөн эхд эх нярайн тусламж үйлчилгээ үзүүлсэнээс 1479 хагалгааний дараах, 2014 төрөх замаараа төрсөн эхчүүдэд шарханд боолт, хөхний асаргаа сувилгаа, төрсний дараах сэтгэл гутрал, эрүүл мэндийн тасралтгүй сургалтыг явуулж үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, ёс зүйг дээдэлсэн эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн

Манай тасгаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн хувь 98,4% хувьтай байна.

Тусламж үйлчилгээний чиглэл:

  • Төрсөн эхчүүдийн асаргаа сувилгаа
  • Дутуу төрсөн эхчүүдийн асаргаа сувилгаа
  • Нярайн асаргаа сувилгаа
  • Хөхний асаргаа сувилгаа
  • Хагалгааний дараах эхчүүдийн асаргаа сувилгаа
  • Оёдолтой эхчүүдийн асаргаа сувилгаа
  • Ихэр төрөлт, нярайн асаргаа сувилгаа
  • Төрсний дараах буцаж ирсэн эхчүүдийн хяналт, эмчилгээ үйлчилгээ
  • Хагалгааний дараах шархны үрэвсэл

Төрсний дараах тасгийн давуу тал:

  • Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээдэлж, ёс зүйг эрхэмлэсэн, мэргэжлийн өндөр ур чадвар бүхий эмч эмнэлэгийн мэргэжилтэн нар эх барихын тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй, хүртээмжтэй, цаг хугацаа алдахгүй багаар, 24 цагийн турш тасралтгүй  үзүүлж байна.
  • Төрсний дараах тасаг нь төрсөн эхчүүдийг хүлээн авах нийт 75 ор бүхий үйлчлүүлэгчийн тав тух, эрэлт хэрэгцээг хангасан дотроо тус бүрдээ ариун цэврийн өрөө, душ бүхий, цэлгэр саруулхан, агааржуулалт сайн, ханын хүчилтөрөгчөөр хангагдсан 2 ортой, 3 ортой, 4 ортой, 6 ортой нийт 16 өрөөтэй. 2 ортой ВИП өрөө нь дотроо Юнивишнийн кабелийн сүлжээ бүхий зурагт болон бусад цахилгаан хэрэгслээр хангагдсан, нярайн дулаацуулах ор,  тусдаа ариун цэврийн өрөө, душтэй, гэр бүлийн болон туслагчийн хамт хэвтэн эмчлүүлэх боломжтой.
  • Өрөө бүр дуудлагын нэгдсэн системд холбогдсон, дотоод дуудлагын систем, дотуур холбоо, утасыг өдөр тутамдаа ашигладаг, үйлчлүүлэгчийг таних, эрэмбэлэх үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлж ажилласнаар эх урагт үүсэх ноцтой хүндрэлээс цаг хугацаа алдахгүй сэргийлж,  тусламж үйлчилгээг чанартай үзүүлж байна.
  • Эхчүүдэд хүлээгдэл үүсгэхгүйгээр эх нярайн хяналтыг хийж нярайн зүрхний болон тунхний эхо, эхчүүдийн хэвлийн эхо, өвчтөний манитор, эхчүүдийн зүрхний цахилгаан бичлэг зэргээр үйлчилгээ үзүүлж байна.
  • Эрхтэн тогтолцооны хавсарсан эмгэгтэй болон онош тодруулж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай эхчүүдэд хийгдэх Өндөрт өртөгт оношлогооны аргууд болох Компьютер томография, суурин болон зөөврийн Рентгэн аппарат, MRI, Маммагрофия, дотор эрхтний ЭХО зэрэг оношлогоонууд манай ЭНЭҮТ- д хийгдэж байгаа нь нь эхчүүдэд хүндрэл чирэгдэлгүйгээр оношлогоог хийж, цаг хугацаа алдахгүй тусламж үйлчилгээг нарийн мэргэжлийн багаар үзүүлэх давуу талтай.
  • Кесар мэс заслаар төрж буй эхчүүдийн мэс заслыг орчин үеийн бүрэн вакуумжуулсан мэс заслын өрөөнд нарийн мэргэжлийн багаар чанартай үзүүлж, хагалгааний дараах эхчүүдийн боолт солих оёдол авах зэргийг ариутгасан боолтын өрөөнд тусламж үйлчилгээг үзүүлж байна.
  • Хэвтэн эмчлүүлэгчдэд Эрүүл мэндийн боловсрол олгох зурагт хэрэгсэл бүхий орчин, нөхцөлөөр бүрэн хангагдсан, эхчүүдэд хэрэгцээт сэдвүүдээр зөвлөгөө сургалтыг мэргэжлийн эмч, эх баригч нар тогтмол явуулж, нярайн асаргаа, хөхний асаргааг цаг алдахгүй хийж байна.

Тасгийн хэтийн зорилго:

  • Нотолгоонд суурилсан анагаах ухааны ололтыг хэрэгжүүлэн, дэвшилтэт техник, технологийг эмчилгээ үйлчилгээнд шинээр  нэвтрүүлэх.
  • Төрсөн эх, нярайн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдалыг дээдлэн үйлчлүүлэгчид чирэгдэл учруулахгүйгээр түргэн шуурхай хүргэж байх.
  • Эх барихын практикт тулгамдаж буй асуудлаар судалгааны ажлуудыг хийж олон улсын хуралд хэлэлцүүлэх
  • Шинэ залуу эмч, эмнэлэгийн мэргэжилтэнийг ажлын байран дээр тасралтгүй сурган, чадавхжуулах
  • Эмч, эх баригчийнхаа мэдлэг мэргэжлийг дээшлүүлэн зэрэгтэй эмнэлгийн мэргэжилтэн болгох.

 

ЖИРЭМСНИЙ ЭМГЭГИЙГ ЭМЧЛЭХ ТАСАГ

Жирэмсний эмгэг судлалын тасгийн эрхэм зорилго:

Үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, тав тухтай орчинд, өндөр ёс зүйтэй, чадварлаг боловсон хүчнээр, орчин үеийн техник технологи, дэвшилтэт оношлогоо, эмчилгээг чанартай, аюулгүй, тэгш хүртээмжтэй багаар үзүүлэх

Үйлчлэх хүрээ:

  • Харьяалал харгалзахгүй жирэмсэн эхчүүдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна.
  • Хөдөө орон нутгийн болон нийслэлийн бусад дүүргүүдийн жирэмсэн эхчүүдийг харьяалал харгалзахгүй хэвтүүлэн эмчилж, жирэмсэн төрөлтийн үеийн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж байна.

Мэргэжлийн хүчин чадал:

Жирэмсний эмгэг судлалын тасаг нь 2022 оны 01 сарын 12- ны өдөр хэвтэн эмчлүүлэх нийт  70 ортойгоор үүсгэн байгуулагдсан.

Жирэмсний эмгэг судлалын тасаг нь :

Тасгийн эрхлэгч, эх барих эмэгтэйчүүдийн Тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор -1, эх барих эмэгтэйчүүдийн эмч – 4, тасгийн менежер, ахлах зэрэгтэй арга зүйч- 1, эх баригч – 6, үйлчлэгч- 3   нийт 15 эмч эмнэлгийн мэргэжилтэний бүрэлдэхүүнтэйгээр  тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Манай хамт олны дотор Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт их эмч, тасгийн эрхлэгч Л. Цэвэлмаа, Хөдөлмөрийн Хүндэт Медальт, эх барих эмэгтэйчүүдийн их эмч А. Баянбаатар, Байгууллагын шилдэг их эмч-1, шилдэг арга зүйч, эх баригч-1  ажиллаж байна.

Жирэмсний эмгэг судлалын тасаг нь 2021 онд эмнэлгийн тусламж үйлчилгээндээ бусдыгаа хошуучлан,  манлайлан ажиллаж  Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн  “ ШИЛДЭГ ТАСАГ”- аар шалгарсан.

Жилд  3652  жирэмсэн эхчүүдийг хүлээн авч хэвтүүлэн эмчилж,  чанартай, аюулгүй, тэгш хүртээмжтэй, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, ёс зүйг дээдэлсэн эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн бөгөөд, 1126  эхийн төрөлтийн асуудлыг шийдэн, эх хүүхдийг эсэн мэнд амаржуулсан бөгөөд  умайн бүрэн бус сорвижилттой болон кесар хагалгааны бусад заалт бүхий  763  эхчүүдийн төрөлтийг төлөвлөгөөт кесар мэс заслаар хүндрэлгүй төрүүлсэн байна.

Манай тасгаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн хувь 98,6 хувьтай байна.

Тусламж үйлчилгээний чиглэл:

  • Жирэмсний тээлтийн хугацаа 34 долоо хоногоос 37 долоо хоног хүртэлх хугацаанд дутуу төрөхөөр завдаж буй эхчүүдэд дутуу төрөхөөс урьдчилан сэргийлэх эмчилгээг хийх.
  • Жирэмсний хожуу үеийн хордлогын хөнгөн болон хүнд хэлбэрүүд,   хавсарсан эмгэгтэй жирэмсэн эхчүүдийг хүлээн авч эмчилгээ үйлчилгээг цаг алдахгүй багаар үзүүлэн,  жирэмслэлт төрөлтийн асуудлыг шийдэх.
  • Резус сөрөг бүлгийн цустай жирэмсэн эхчүүдийн жирэмслэлт төрөлтийн асуудлыг шийдэх
  • Ихэр жирэмсэн үеийн эх барихын тусламж үйлчилгээ үзүүлэх
  • Үр шилжүүлэн суулгасан жирэмсэн эхийн жирэмслэлт төрөлтийг шийдэх
  • Кесар мэс заслаар төрөх заалт бүхий эхчүүдийг хүлээн авч эрсдэл хүндрэлгүй төрөлтийн асуудлыг шийдэх.
  • Жирэмсний илүү тээлт, ураг орчмын шингэн багадалт, ихдэлт, ургийн архаг бүтэлт, ургийн өсөлт хоцрогдох хам шинжтэй эхчүүдийг хэвтүүлэн эмчилж, жирэмслэлт төрөлтийн асуудлыг стандартын дагуу цаг хугацаа алдахгүй шийдвэрлэх.
  • Ихэс түрүүлэлт, ихэс шигдэлтийн үеийн эх барихын тусламж үйлчилгээг багаар, эх хүүхдэд үүсэх эрсдэл хүндрэлээс сэргийлэн чанартай үзүүлэх.
  • Ургийн буруу байрлалтай жирэмсэн эхчүүдэд эх барихын тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх.
  • Насанд хүрээгүй охидын төрөлтийн асуудлыг стандартын дагуу үзүүлэх

Жирэмсний эмгэг судлалын тасгийн давуу тал:

  • Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээдэлж, ёс зүйг эрхэмлэсэн, мэргэжлийн өндөр ур чадвар бүхий эмч эмнэлэгийн мэргэжилтэн нар эх барихын тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй, хүртээмжтэй, цаг хугацаа алдахгүй багаар, 24 цагийн турш тасралтгүй  үзүүлж байна.
  • Жирэмсэн эхчүүдийг хүлээн авч хэвтэн эмчлүүлэх нийт 70 ор бүхий үйлчлүүлэгчийн тав тух, эрэлт хэрэгцээг хангасан дотроо тус бүрдээ ариун цэврийн өрөө, душ бүхий, цэлгэр саруулхан, агааржуулалт сайн, ханын хүчилтөрөгчөөр хангагдсан 2 ортой, 3 ортой, 4 ортой, 6 ортой нийт 17 өрөөтэй. 2 ортой ВИП өрөө нь дотроо Юнивишнийн кабелийн сүлжээ бүхий зурагт болон бусад цахилгаан хэрэгслээр хангагдсан, тусдаа ариун цэврийн өрөө, душтэй, гэр бүлийн болон туслагчийн хамт хэвтэн эмчлүүлэх боломжтой.
  • Өрөө бүр дуудлагын нэгдсэн системд холбогдсон, дотоод дуудлагын систем, дотуур холбоо, утасыг өдөр тутамдаа ашигладаг, үйлчлүүлэгчийг таних, эрэмбэлэх үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлж ажилласнаар эх урагт үүсэх ноцтой хүндрэлээс цаг хугацаа алдахгүй сэргийлж,  тусламж үйлчилгээг чанартай үзүүлж байна.
  • Эхчүүдэд хүлээгдэл үүсгэхгүйгээр эх болон ургийн оношлогоо, хяналтыг хийхэд шаардлагатай орчин үеийн, өндөр хүчин чадал бүхий ЭХО аппарат, ургийн зүрхний бичлэгийн аппарат, эх, ургийн монитороор бүрэн хангагдсан.
  • Эрхтэн тогтолцооны хавсарсан эмгэгтэй болон онош тодруулж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай эхчүүдэд хийгдэх Өндөрт өртөгт оношлогооны аргууд болох Компьютер томография, суурин болон зөөврийн Рентгэн аппарат, MRI, Маммагрофия, дотор эрхтний ЭХО зэрэг оношлогоонууд манай ЭНЭҮТ- д хийгдэж байгаа нь нь эхчүүдэд хүндрэл чирэгдэлгүйгээр оношлогоог хийж, цаг хугацаа алдахгүй тусламж үйлчилгээг нарийн мэргэжлийн багаар үзүүлэх давуу талтай.
  • Кесар мэс заслаар төрж буй эхчүүдийн мэс заслыг орчин үеийн бүрэн вакуумжуулсан мэс заслын өрөөнд нарийн мэргэжлийн багаар чанартай үзүүлж байна.
  • Хэвтэн эмчлүүлэгчдэд Эрүүл мэндийн боловсрол олгох зурагт хэрэгсэл бүхий орчин, нөхцөлөөр бүрэн хангагдсан, эхчүүдэд хэрэгцээт сэдвүүдээр зөвлөгөө сургалтыг мэргэжлийн эмч, эх баригч нар тогтмол явуулж байна.
  • Төвөгтэй кесар мэс заслын үед болон ихэс түрүүлэлт, ихэс шигдэлтийн үеийн хагалгааны үед орчин үеийн дэвшилтэт мэс заслын аргуудыг амжилттай хэрэгжүүлэн, хүндрэлээс сэргийлж, нөхөн үржихүйн эрхтэн хадгалж үлдэж байна.

Тасгийн хэтийн зорилго:

  • Нотолгоонд суурилсан анагаах ухааны ололтыг хэрэгжүүлэн, дэвшилтэт техник, технологийг эмчилгээ үйлчилгээнд шинээр  нэвтрүүлэх.
  • Хавсарсан эмгэгтэй жирэмсний эмнэлзүйн протоколуудыг боловсруулан гаргаж, тусламж үйлчилгээнд хэрэгжүүлэх
  • Төвөгтэй кесар мэс засал болон ихэс түрүүлэлт, ихэс шигдэлтийн үеийн хагалгааны ур чадварыг улам сайжруулах
  • Эх барихын практикт тулгамдаж буй асуудлаар судалгааны ажлуудыг хийж олон улсын хуралд хэлэлцүүлэх
  • Шинэ залуу эмч, эмнэлэгийн мэргэжилтэнийг ажлын байран дээр тасралтгүй сурган, чадавхжуулах

ХҮЛЭЭН АВАХ, ЯАРАЛТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖ

Тасгийн зорилго:

Монгол улсад эх барих эмэгтэйчүүдийн  төрөлжсөн мэргэжлийн тусламжийг,  чанарын өндөр түвшинд, үйлчлүүлэгчээ дээдэлсэн тав тухтай орчинд,  дэлхийн жишигт хүрсэн яаралтай тусламжийг стандарт удирдамжийн дагуу,  цаг алдалгүй үр дүнтэй үзүүлнэ          

2022 оны 01 сарын 12-ны А/18 тоот тушаалаар Нийслэлийн хэмжээнд эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хүрээг шинэчлэн батласнаар  албан ёсоор Эх барих, эмэгтэйчүүдийн ХАЯТТасаг үйл ажиллагаагаа эхэлсэн.

Тусламж үйлчилгээний чиглэл:

ХАЯТТасаг нь 24 цагийн аль ч үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломжтой бөгөөд эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн эмч нарыг байнга ажиллуулж яаралтай тусламж шаардлагатай үйлчлүүлэгчийг ЭМС-ын 2021 оны А/814 тоот тушаалын дагуу эмч , сувилагч хүлээн авч , түүний биеийн байдал , амин үзүүлэлт, эмнэл зүйн шинж тэмдгийг үндэслэн эрэмбэлэн ангилдаг. Бид эрэмбэлэн ангилалтыг 2 - 5 минутын дотор хийж гүйцэтгэж үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээг үзүүлэн ажилладаг.

Үйлчлэх хүрээ:

  • Харьяалал харгалзахгүйгээр тусламж үйлчилгээг үзүүлж байна.
  • Хөдөө орон нутгийн болон нийслэлийн бусад дүүргүүдийн жирэмсэн эхчүүдийг харьяалал харгалзахгүй хэвтүүлэн эмчилж, жирэмсэн төрөлтийн үеийн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж байна.

Мэргэжлийн хүчин чадал:

Хоногтоо 60-80 үйлчлүүлэгч хүлээн авч, үүнээс 40-50 үйлчлүүлэгч хэвтэн, 20-30 үйлчлүүлэгч зөвлөгөө авч буцан мэс ажилбар 4-5, яаралтай тусламж 5-6 үйлчлүүлэгчдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг. ХАЯТТасаг нь Ажиглалт хяналтын хэсэг 3 ортой, Тусгаарлах хэсэг 2 ортой гэсэн бүтэцтэй ажиллаж байна. Манай тасаг нийт 12 ажилтантай.  Их эмч-5,  ахлах сувилагч-1, эх баригч-3,  үйлчлэгч-3 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.     Ахлах зэрэгтэй эмч-2, ахлах зэрэгтэй эх баригч -1 ажиллаж байна.
Шагнал, урамшуулал:  Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан- 2

ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛСЭН ШИНЭ ТЕХНОЛОГИ:

  • Эх барих, эмэгтэйчүүдийн Яаралтай тусламж үйлчилгээний хуудсыг  өдөр бүрийн үйл ажиллагаандаа хэрэглэж байна.
  • Хяналтанд ороогүй жирэмсэн болон шаардлагатай тохиолдолд бэлгийн замын халдвар тэмбүү оношлох түргэвчилсэн сорилыг өдөр тутмын үйл ажиллагаа, оношилгоонд ашигладаг.
  • Жирэмсэн болон эмэгтэйчүүдийн яаралтай тохиолдолд бүхий л шинжилгээг хурдан шуурхай авч багаар ажиллаж хэвшсэн.
  • ЭМБОС-ыг видео хичээлийг дэлгэцээр тасралтгүй 24 цагийн турш үйлчлүүлэгчдэд үзүүлж хэвшсэн.

 

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТАСАГ

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМГЭГ СУДЛАЛЫН ТАСАГ

Тасгийн зорилго:

Олон улсын жишигт хүрсэн эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн болон эмэгтэйчүүдийн мэс засал, дотоод шүүрлийн эмгэгийн тусламж үйлчилгээг  чанартай, хүртээмжтэй, хөнгөн шуурхай тасралтгүй байдлаар хүргэнэ.

Үйлчлэх хүрээ:

  • Харьяалал харгалзахгүй нөхөн үржихүйн болон цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж байна.

Мэргэжлийн хүчин чадал:

Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасаг нь 2022 оны 03 сарын 01- ны өдөр хэвтэн эмчлүүлэх нийт  85 ортойгоор үүсгэн байгуулагдсан.

Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасаг нь :

Тасгийн эрхлэгч, эх барих эмэгтэйчүүдийн Ахлах зэргийн эмч, Анагаах ухааны магистр -1, эх барих эмэгтэйчүүдийн эмч – 4, тасгийн менежер, арга зүйч- 1, эх баригч, сувилагч – 3, үйлчлэгч- 3   нийт 12 эмч эмнэлгийн мэргэжилтэний бүрэлдэхүүнтэйгээр  тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Манай хамт олны дотор ЭМЯ-ны тэргүүний ажилтан их эмч, тасгийн эрхлэгч Б.Батсайхан, тасгийн эх барих эмэгтэйчүүдийн их эмч Б.Батхүрэл нар ажиллаж байна.

2022 онд 918 эмэгтэйчүүдийг хүлээн авч хэвтүүлэн эмчилж,  чанартай, аюулгүй, тэгш хүртээмжтэй, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, ёс зүйг дээдэлсэн эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн бөгөөд, 668 эмэгтэйд эмийн эмчилгээ хийж, 250 эмэгтэйд мэс заслын тусламжийг хүндрэлгүй үзүүлсэн байна.

Манай тасгаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн хувь 96 хувьтай байна.

Тусламж үйлчилгээний чиглэл:

  • Эмэгтэйчүүдийн мэс засал
    • Хэвлийн дурангийн мэс заслыг хийхдээ single port аргаар умайн хоргүй хавдар авах, умай авах, өндгөвчний хавдар авах
    • Хэвлийн хүрцээр умайн хоргүй хавдар авах, умай авах, өндгөвчний хавдар авах
    • Шээс задгайрлын үед давсаг сойх, тор тавих, ТОТ мэс заслууд
    • Умайн хүзүүний ургацаг авах, LEEP эмчилгээ
  • Эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл
  • Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин
  • Үргүйдэл

Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн давуу тал:

  • Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээдэлж, ёс зүйг эрхэмлэсэн, мэргэжлийн өндөр ур чадвар бүхий эмч эмнэлэгийн мэргэжилтэн нар эх барихын тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй, хүртээмжтэй, цаг хугацаа алдахгүй багаар, 24 цагийн турш тасралтгүй  үзүүлж байна.
  • Эмэгтэйчүүдийн эмгэгээр хэвтэн эмчлүүлэх нийт 85 ор бүхий үйлчлүүлэгчийн тав тух, эрэлт хэрэгцээг хангасан дотроо тус бүрдээ ариун цэврийн өрөө, душ бүхий, цэлгэр саруулхан, агааржуулалт сайн, ханын хүчилтөрөгчөөр хангагдсан 2 ортой, 4 ортой, 8 ортой нийт 11 өрөөтэй. 2 ортой ВИП өрөө нь дотроо Юнивишнийн кабелийн сүлжээ бүхий зурагт болон бусад цахилгаан хэрэгслээр хангагдсан, тусдаа ариун цэврийн өрөө, душтэй, гэр бүлийн болон туслагчийн хамт хэвтэн эмчлүүлэх боломжтой.
  • Өрөө бүр дуудлагын нэгдсэн системд холбогдсон, дотоод дуудлагын систем, дотуур холбоо, утасыг өдөр тутамдаа ашигладаг, үйлчлүүлэгчийг таних, эрэмбэлэх үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлж ажилласнаар үйлчлүүлэгчид үүсэх ноцтой хүндрэлээс цаг хугацаа алдахгүй сэргийлж,  тусламж үйлчилгээг чанартай үзүүлж байна.
  • Эрхтэн тогтолцооны хавсарсан эмгэгтэй болон онош тодруулж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай ээмэгтэйчүүдэд хийгдэх Өндөрт өртөгт оношлогооны аргууд болох Компьютер томография, суурин болон зөөврийн Рентгэн аппарат, MRI, Маммагрофия, дотор эрхтний ЭХО зэрэг оношлогоонууд манай ЭНЭҮТ- д хийгдэж байгаа нь нь эмэгтэйчүүдэд хүндрэл чирэгдэлгүйгээр оношлогоог хийж, цаг хугацаа алдахгүй тусламж үйлчилгээг нарийн мэргэжлийн багаар үзүүлэх давуу талтай.
  • Эмэгтэйчүүдийн мэс засалд орж буй эмгтэйчүүдийн мэс заслыг орчин үеийн бүрэн вакуумжуулсан мэс заслын өрөөнд нарийн мэргэжлийн багаар чанартай үзүүлж байна.
  • Хэвтэн эмчлүүлэгчдэд Эрүүл мэндийн боловсрол олгох зурагт хэрэгсэл бүхий орчин, нөхцөлөөр бүрэн хангагдсан, эмэгтэйчүүдэд хэрэгцээт сэдвүүдээр зөвлөгөө сургалтыг мэргэжлийн эмч, эх баригч, сувилагч нар тогтмол явуулж байна.
  • Хэвлийн дурангийн мэс заслыг нэг цоорхойгоор хийж амжилттай хэрэгжүүлэн, хүндрэлээс сэргийлэн ажиллаж байна.

Тасгийн хэтийн зорилго:

  • Нотолгоонд суурилсан анагаах ухааны ололтыг хэрэгжүүлэн, дэвшилтэт техник, технологийг эмчилгээ үйлчилгээнд шинээр  нэвтрүүлэх.
  • Умайн хөндийн дуранг 2023 онд захиалн авч үйл ажиллагаандаа хэрэглэх.
  • Умайн хүзүүг дурандах Кольпоскопийг 2023 онд захиалан үйл ажиллагаандаа хэрэглэх.
  • Эмэгтэйчүүдийн эмгэгийн талаар судалгааны ажлуудыг хийж олон улсын хуралд хэлэлцүүлэх.
  • Шинэ залуу эмч, эмнэлэгийн мэргэжилтэнийг ажлын байран дээр тасралтгүй сурган, чадавхжуулах.

 

ДУТУУ ТЭЭЛТИЙН ТАСАГ

Дутуу тээлт судлалын тасгийн эрхэм зорилго: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэд хамт олны оролцоотойгоор чанартай хүртээмжтэйхөнгөн шуурхай тасралтгүй байдлаар хүргэх.

Үйлчлэх хүрээ:

  • Харьяалал харгалзахгүй жирэмсэн эхчүүдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна.
  • Хөдөө орон нутгийн болон нийслэлийн бусад дүүргүүдийн жирэмсэн эхчүүдийг харьяалал харгалзахгүй хэвтүүлэн эмчилж, жирэмсэн төрөлтийн үеийн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж байна.

Мэргэжлийн хүчин чадал:

  • Дутуу тээлт судлалын тасаг нь 2022 оны 09 сарын 12- ны өдөр хэвтэн эмчлүүлэх нийт  60 ортойгоор үүсгэн байгуулагдсан.

Дутуу тээлт судлалын тасаг нь :

Тасгийн эрхлэгч, эх барих эмэгтэйчүүдийн эмч, анагаах ухааны магистр-1, эх барих эмэгтэйчүүдийн эмч – 4, тасгийн менежер, тэргүүлэх зэрэгтэй арга зүйч- 1, эх баригч – 6, туслах сувилагч-1,  үйлчлэгч- 3   нийт 16 эмч, эмнэлгийн мэргэжилтэний бүрэлдэхүүнтэйгээр  тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Үйл ажиллагааны чиглэл:

Жирэмсний 34 хүртэлх долоо хоногтой жирэмсэн эхчүүдэд тусламж үйлчилгээг үзүүлж байна. Үүнд: 

  • Эрт болон хожуу бүрэн бус зулбалт эмийн эмчилгээ болон ажилбар хийх
  • Халдварлагдсан зулбалтын үеийн тусламж үйлчилгээ
  • Өсөлтгүй жирэмсэн үзүүлэх тусламж
  • Умайн гаднах, сорвины жирэмсэнд эмийн болон мэс заслын эмчилгээ
  • Цулцан хураа
  • Жирэмсний эрт болон хожуу хордлогод эмийн эмчилгээ, шаардалагтай тохиолдолд жирэмслэлтийн асуудлыг шийдвэрлэх
  • Эрхтэн тогтолцооны эмгэгтэй жирэмсэн эмэгтэйд үзүүлэх тусламж
  • Жирэмснийг хожуу хугацаанд эмнэлгийн заалтаар жирэмслэлтийг таслах
  • Жирэмсний 34 долоо хоног хүртлэх хугацаанд дутуу төрөхөөр завдаж буй эхчүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх, эмийн эмчилгээ хийх

Тасгийн хэтийн зорилго:

  • Олон улсын эмнэлгийн стандарт, шалгууруудыг хэрэгжүүлж, үйлчлүүлэгчдэд чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ.
  • Нотолгоонд суурилсан анагаах ухааны ололтыг хэрэгжүүлэн, дэвшилтэт техник, технологийг эмчилгээ үйлчилгээнд шинээр  нэвтрүүлэх.

УРИА ҮГ:                  Оновчтой мэдлэг, зөв дадал, эрүүл нийгэм

ҮНЭТ ЗҮЙЛС:

Чин сэтгэлээсээ ажиллаж найрсаг харилцаа, үйлчилгээний соёлыг эрхэмлэнэ.   

Дотоод журам, эмчилгээ үйлчилгээний стандартуудыг ямагт мөрдлөгө  болгоно.

Эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг эрх тэгш, хүртээмжтэй, ил тод хүргэнэ.    

Технологийн дэвшил, нотолгоонд тулгуурласан оношилгоо, эмчилгээг үзүүлнэ

Мэргэжлийн өндөр ур чадвартай мэргэжилтэн, хамт олныг бэлтгэн ажиллуулна

Хариуцлага шударга зарчим

МЗМЭЭТ

Тасгий зорилго: Мэс засал, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасаг нь ЭНЭҮТ-2 төвийн үндсэн зорилгын хүрээнд эх барихын болон эмэгтэйчүүдийн мэс заслыг цаг алдалгүй түргэн шуурхай чанартай үзүүлэх

Үйл ажиллагааны чиглэл:

Мэс засал, мэдээгүйжүүлгийн ахлах зэргийн эмч, анагаах ухааны магистр Б. Төмөрбаатар эрхлэгчтэй Мэс засал мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасаг нь эх барихын болон эмэгтэйчүүдийн мэс заслыг цаг алдалгүй түргэн шуурхай чанартай үзүүлж төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ шаардлагатай эх, эмэгтэйчүүдийн мэс заслын үеийн мэдээгүйжүүлэг, мэс заслын дараах хяналт, мэс ажилбар, төрөлтийн үеийн өвдөлт намдаалт, хагалгааны дараах өвдөлт намдаалт, судас унтуулга, мэс заслын бэлтгэлийн болон мэс заслын явцад их хэмжээний шингэн болон цус цусан бүтээгдхүүний сэлбэлт хийхээс гадна бусад тасгууд, ЯТТ-аар үйлчлүүлж байгаа нэн яаралтай тусламж шаардлагатай эх, эмэгтэйчүүдэд тусламж үйлчлгээ үзүүлж оношилгоо, эмчилгээг стандарт технологи, эмнэлзүйн заавар удирдамжийн дагуу 24 цагийн турш тасралтгүй чанарын өндөр түвшинд үйл ажиллагаа явуулдаг.

Хүчин чадал:

Эх барих, эмэгтэйчүүдийн мэс заслын хэсэг нь хамгийн орчим үеийн бүрэн вакумжсан 5 өрөөтэй, ханын хүчилтөрөгчийн нэгдсэн системтэй. Эх барихын мэс заслын вакум өрөө-5,  сэргээх өрөө-1, эрчимт эмчилгээний өрөө-2, эмч нарын өрөө-2, цус цусан бүтээгдэхүүн хадгалах өрөө-1, ариун материал хадгалах тусгай зориулалтын өрөө-2, ариун цэврийн өрөө-4, усанд орох дүш-1, эмийн нөөц хадгалах харанхуй өрөө-1, үйлчлэгч нарын цэвэрлэгээний материалын өрөө-1 өрөөтэйгөөр тусламж үйлчилгээ үзүүлж байна. Мөн бүрэн удирдлагатай мэс заслын ор, унтуулгын болон соруулагын аппараттай, нярайн дулаацуулах ширээ болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжүүдтэй.

Үйл ажиллгааны товч тайлан, онцлог:

2022 онд 1500 орчим мэс засал хийгдсэнээс 1200 орчим кесар мэс засал, 50 орчим дурангийн мэс засал хийгдсэн байна. Мөн умай авах болон бусад томоохон мэс засалд 100 орчим хүнд эпидураль гуурс / нугасны хатуу хальсны гаднах хөндийд/ байрлуулж өвдөлт намдаалт хийгдсэн.

Эрчимт эмчилгээнд 140 орчим биеийн байдал хүнд болон маш хүнд үйлчлүүлэгчийг хүлээн авч эмчилсэн байна.

Эрчимт эмчилгээний хэсэг нь бүрэн автомат удирдлагатай эрчимт эмчилгээний стандарт шаардлагыг хангасан 10 ортой мөн хүчилтөрөгчийн ханын систем, орчин үеийн амьсгалын аппарат болон бусад тоног төхөөрөмжүүдтэй ажииллаж байна.

НЯРАЙН ТАСАГ

Нярайн ахлах зэргийн эмч Ч. Батням эрхлэгчтэй Нярайн тасгийн хамт олон бид   “Эрүүл эх үрсийн төлөө” уриан дор нярайн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, дутуу болон бага жинтэй нярайг дулаан алдалтаас сэргийлэх, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй багаараа түргэн шуурхай үзүүлж байна.

Нярайн тасаг нь  нярайн эмч - 4, нярайн сувилагч - 3, вакцинатор сувилагч -1,                     туслах сувилагч -  1 нийт -9 мэргэжилтэнтэй тасгийн үйл ажиллагааг явуулж байна. Тухайн тасагт ахлах зэргийн эмч -1, ахлах зэргийн сувилагч - 1 ажиллаж байна.

НЯРАЙН ТАСГИЙН ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ:                                                                                                      

  1. Эрүүл төрсөн нярай бүрд “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж” үйлчилгээ үзүүлэх.
  2. Нярайн сэхээн амьдруулах тусламж үйлчилгээ үзүүлэх.
  3. Амьсгалын дистресс хам шинжтэй төрсөн дутуу нярай, зунгагаар хахах хам шинжтэй төрсөн гүйцэд нярайд сурфактант эмчилгээ хийх, эмчлэх.
  4. Амьсгалын дутагдалтай гүйцэд болон дутуу нярайн амьсгалыг амьсгалын аппаратаар удирдах.
  5. Амьсгалын дистресс хам шинжтэй төрсөн дутуу болон гүйцэд нярайн уушгийг удаашруулан тэлэх, СРАР-аар амьсгал дэмжих.
  6. Нярайн бусад эмгэгтэй төрсөн нярайг эрт оношлох, хүндрэлээс сэргийлэх, эмчлэх.
  7. Имж эх асаргааг хэрэгжүүлэх / дутуу болон бага жинтэй нярайн асаргаа/
  8. Нярайн скрийнэнг шинжилгээ хийх /нярайн түнхний дутуу хөгжил, сонсгол бууралт, бодисын солилцооны эмгэгүүд, зүрхний гажиг/
  9. Нярайн дархлаажуулалт /0-24цагийн дотор /
  10. Нярайд үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээг хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй үзүүлдэг ба дутуу бага жинтэй нярайн асаргаа сувилгаа, байрлал, хооллолтонд чанарын ахиц гарган ажиллах
  11. Эрүүл Нярайн шарлалтыг эмчлэх

ХӨГЖЛИЙН ЧИГЛЭЛ

  • Нотолгоонд суурилсан анагаах ухааны ололтын хэрэгжүүлэн, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх.
  • Нярайн эмгэгийг эрт оношлох, эмчлэх, дутуу нярайн эндэгдлийг бууруулах.
  • Эрт нярай, дутуу нярайн эндэгдэл бууруулж, амьдралын чанар дээшлүүлэх.
  • Дэлхийн жишигт нийцсэн нярайн эрчимт эмчилгээний оношлогоо, эмчилгээг нэвтрүүлэх.
  • Өндөр хөгжилтэй орнуудад нярайн эрчимт эмчилгээний чиглэлээр эмч, мэргэжилтнүүдийг сургах