Байршил ба зогсоол

АВТО ЗОГСООЛ БА ЭРГЭЛТИЙН ЖУРАМ

Эмнэлгийн байршил

Яармагийн замаар баруун чиглэлд зорчин нисэхийн аюулгүйн тойргоор урагш эргэж, Буянт ухаа спорт цогцолборыг өнгөрөөд замын баруун талд Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төвийн байр байрлаж байна.

Address:

Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв II
ХУД 21-р хороо
Улаанбаатар 17120
Монгол Улс

Phone number:

+976 7755-2280

Зогсоол

Манай эмнэлэг зочдод болон эмчлүүлэгчдэд зориулсан 10.000 м2 асфальт бетон хучилттай 270 авто машины зогсоолтой.

Зогсоолын журам

270 автомашины багтаамж бүхий зогсоолтой бөгөөд үйлчлүүлэгчид болон эргэлтээр ирж буй зочдод үнэ төлбөргүй үйлчилж байна.

Харуул хамгаалалт

Та эмнэлгийн дотоод журмыг зөрчсөн тохиолдолд хамгаалалтын алба таныг эмнэлгийн нутаг дэвсгэрээс албадан гаргах эрхтэй.

Өвчтөн, хэвтэн эмчлүүлэгч болон эмч ажилчдын амгалан тайван байдлыг алдагдуулахыг хориглоно.