Шилэн данс

ЭНЭҮТ 2 - ШИЛЭН ДАНС

Мэдээллийн ил тод байдал

Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны тайлан

Өмнөх оны төсвийн гүйцэтгэл, тухайн жилийн төсөв, дараа оны төсвийн төсөл 2023 онд 29.1 тэрбум төгрөгийн зарлага гаргахаас 28.2 тэрбум төгрөгийг зарцуулж төлөвлөснөөс 0.9 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажиллалаа.
ЭМД-ын сангаас 17.5 тэрбум төгрөгийн, төсөвт байгууллагын өөрийн үйл ажиллагаанаас 1.9 тэрбум төгрөгийн орлого тус тус олж, урьд оны үлдэгдэл хөрөнгөнөөс 9.7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөснөөс ЭМД-ын сангаас 17.6 тэрбум төгрөг, өөрийн үйлажиллагаанаас 1.2 тэрбум төгрөг олж урьд оны үлдэгдлээс 9.4 тэрбум төгрөгийг зарцууллаа.
2024 онд ЭМД-ын сангаас 28.6 тэрбум төгрөг, байгууллагын өөрийн үйл ажиллагаанаас 2.5 тэрбум төгрөг, нийт 31,1 тэрбум төгрөг зарцуулахаар Эрүүл мэндийн сайдаар төсвөө батлуулан ажиллаж байна. Эхний 11 сарын төсвийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлийг тооцоход 28.8 тэрбум төгрөгт хүрч төлөвлөснөөс 2.3 тэрбум төгрөгөөр хэмнэлттэй гарах төлөвтэй байна.

2025 оны төсвийн төслийг 34.4 тэрбум төгрөгөөр боловсруулж Төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлээд байна.

Төсвийн гүйцэтгэлтийн биелэлт болон хагас, бүтэн жилийн санхүүгийн тайлан http://e-report.mof.gov.mn/EReport/oauth/period
2024 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг гаргаж хуулийн хугацаанд илгээсэн болно.
Санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт 2023 санхүүгийн тайланд “Эс Жи Эм Ди-аудит” ХХК аудит хийж гүйцэтгэсэн бөгөөд нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа олон улсын стандартад нийцсэн, бүх материаллаг зүйлсийг үнэн зөв толилуулсан байна гэж дүгнэсэн болно. Уг аудитаар 1 төлбөрийн акт, 3 албан шаардлага өгсөнөөс төлбөрийн актыг барагдуулж, албан шаардлагыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

2024 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланд ҮАГ-аас аудит хийсэн ба дүгнэлт ирүүлээгүй болно.

Хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэх төлбөр, хураамж, зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ 2024 онд 9 хуулийн этгээдээс түрээсийн орлого 94.0 сая төгрөг төвлөрүүлэхээс 94.0 саяыг төвлөрүүлж төлөвлөгөө 100 хувь биелж байна. Түрээсийн төлбөрийн хувь хэмжээг ТӨБЗГ-ын 2020 оны 49 дүгээр тогтоолоор тогтоодог.
Төсвийн хэмнэлт, хэтрэлт, түүний шалтгааны тайлбар 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2.3 тэрбум төгрөгийн хэмнэлттэй гарах тооцоотой байна. онд төлөвлөсөн орон тоогоор ажиллаагүй, багаж техник хэрэгсэл худалдан авах арга хэмжээг зохион байгуулаагүй, тогтмол зардлыг хэмнэсэнтэй холбоотой байна. Цалин болон НДШ-ээс 0.1 тэрбум, эд хогшил урсгал засварын зардал 1.0 тэрбум, нормативт зардал 0.9 тэрбум, тогтмол зардал 0.1 тэрбум, бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний зардал 0.2 тэрбум төгрөгөөр тус тус хэмнэлттэй гарахаар байна. Хэтэрсэн зардал байхгүй байна.

Төсөв төлөвлөснөөс 2.3 тэрбум төгрөгийн хэмнэлттэй гарах шалтгаан нь төлөвлөсөн худалдан авалтыг зохион байгуулаагүй, энэ өвөл өдий хүртэл булаан байна гэдгийг тооцоогүй, орон тоог төлөвлөсөн хэмжээнд хүргэж ажиллуулаагүй зэрэгтэй холбоотой байна.

Таван сая, түүнээс дээш төгрөгийн үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг https://shilendans.gov.mn/organization/40885?ry=2024&group=117
Цалингийн зардлаас бусад таван сая, түүнээс дээш төгрөгийн үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээ тус бүрээр, гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэрийн хамт https://shilendans.gov.mn/organization/40885?ry=2024&group=117
Бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгсэл, төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, концесс, төсөв, өмч, хөрөнгө, мөнгө зарцуулах, өр авлага үүсгэсэн аливаа шийдвэр Хамааралгүй
Шилэн дансны хөтлөлт, хэрэгжилт, аудитын тайлан, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээлэл 2024 онд ХАА-ны чиглэлээр 13 нээлттэй тендер шалгаруулалт зарлаж 2 төрлийн мэдээллийг давхардсан тоогоор 127 компани, аж ахуйн нэгжид  хамаарах мэдээллийг цаг тухайд нь оруулж ажилласан. Үүнд:

13 НТШ-д оролцсон 127 компаний:

  • Шалгарсан болон шалгараагүй оролцогчийн мэдээлэл
  • Шалгарсан болон шалгараагүй шалтгаан
  • Үнийн саналын мэдээлэлийг тухай бүр шилэн дансанд байршуулан нийтэд мэдээлсэн.

Мөн үнэлгээниий хорооны гишүүдийн “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай” давхардсан тоогоор 55  мэдэгдлийг шилэн дансан байршуулсан болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан, тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилга, тендерт оролцохыг сонирхогчид тавих шалгуур үзүүлэлт, тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх товч мэдээлэл, шалгарсан болон шалгараагүй хуулийн үндэслэл, шалтгаан 2024 оны 8 сард ХАА-ны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж 20 нэр төрлийн 10.5 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагаа зохион байгуулахаар Төсвийн ерөнхийлөн захирагчаар батлуулан ажиллав.

Шатахуун, хог хаягдал зайлуулах, шуудан холбоо интернет, мэдээлийн технологийн үйлчилгээ гэсэн  4 нэр төрлийн ХАА-г 2023 онд тендерт шалгарсан компанитай үргэлжлүүлэн гэрээ байгуулж ажиллав.

2024 онд 13 ХАА-г НТШ-аар зарлаж гүйцэтгэгчийг тодруулан гэрээ байгуулан ажиллаж байна. 3 нэр төрлийн тендер зарлагдаагүй байна Эдгээр компаниудын шалгарсан болон шалгараагүй шалтгаан, үнийн саналын мэдээлэлийг тухай бүр шилэн дансанд байршуулан нийтэд мэдээлж ажилласан.
Худалдан авах ажиллагаанд хийсэн үнэлгээ болон аудит, бусад хяналт, шалгалтын тайлан, дүгнэлт 2024 оны эхний хагас жилд ХАА-нд аудит болон хяналт шалгалт хийсэн ба хяналтын шалгалтын дүгнэлт 2025 оны 02 дугаар сард гарах болно.
Мэдээлэл хариуцагч болон захиалагч байгууллагын хүсэлтээр холбогдох этгээдийг худалдан авах ажиллагааны мэргэжил арга зүйн зөвлөгөө, зааварчилгаагаар хангасан тухай мэдээлэл Хамааралгүй
Төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн санхүүжилт, хэрэгжилт, үйл явц, үр дүн
Хамааралгүй

 

Мэдээлэл хариуцагчийн захиалгаар хийгдсэн судалгаа, шинжилгээний ажил, түүний тайлан Хамааралгүй
Хууль тогтоомжид заасан бусад Хамааралгүй

File Type Published Download
Худалдан авах ажиллагааны төсөв 2023 PDF 2023/04/06 ТАТАХ
2022 ОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨСӨВ PDF 2022/11/10 ТАТАХ
Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II ын 2023 оны төсвийн төлөвлөгөөний PDF 2022/11/10 ТАТАХ
Эдийн засгийн ангилал PDF 2022/11/10 ТАТАХ
Төсвийн төсөл: 2022-2023 он PDF 2022/06/22 ТАТАХ
Санхүүгийн тайлан: 2021 оны 1-р улирал PDF 2022/06/22 ТАТАХ
Санхүүгийн тайлан: 2021 оны 2-р улирал PDF 2022/06/22 ТАТАХ
Санхүүгийн тайлан: 2021 оны 3-р улирал PDF 2022/06/22 ТАТАХ
Санхүүгийн тайлан: 2021 оны 4-р улирал PDF 2022/06/22 ТАТАХ
Санхүүгийн тайлан: 2022 оны 1-р улирал PDF 2022/06/22 ТАТАХ
2022 оны 6-р сарын худалдан авалтын тайлан PDF 2022/06/22 ТАТАХ
2022 оны 5-р сарын худалдан авалтын тайлан PDF 2022/06/22 ТАТАХ
2022 оны 04-р сарын худалдан авалтын тайлан PDF 2022/06/22 ТАТАХ
2022 оны 1-р хагас улирлын санхүүгийн тайлан PDF 2022/05/09 ТАТАХ