Асуулт Хариулт

Мэдээллийн ил тод байдал

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан, мэдээ

 Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 1111 төвд ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, тайлагналтыг хариуцан ажиллах:
2023             онд:
·         ЭМТҮЧАБА нь 2023 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын албаны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын 11-11 төв, цахим сүлжээ, иргэд үйлчлүүлэгчдээс биечлэн ирсэн нийт 70 гомдол, санал, талархлыг цаг тухайд нь хүлээн авч, ЭМТҮЧАБА-ны даргад мэдээлж, Эмчилгээ эрхэлсэн дэд захирлууд, тусламж үйлчилгээ хариуцсан чанарын менежерүүдэд танилцуулж, холбогдох алба нэгжүүд хуваарилан, судлуулж үйлчлүүлэгч болон түүний ар гэр, асран хамгаалагч нартай холбогдон цаг хугацаанд нь шийдвэрлэн ажилласан.
·         Судлан үзэхэд нийт тохиолдлын 84.2% (59) нь гомдол, 1.4% (1) нь санал, 7% (10) нь талархал ирсэн байна.
Нийт 70 гомдол, санал  талархал ирсэн сувгаар нь авч үзэхэд:
1. 11-11 төвөөр ирсэн гомдол– 56 (80%)
2. 11-11 төвөөр ирсэн санал-1 (1.4%)
3. Талархал-10 (14-2%)
4. Иргэд үйлчлүүлэгч биечлэн ирсэн – 3 (4-2%) тохиолдол тус тус байна.
2023 онд:
·         1111 төвөөр ирсэн тохиолдлын тоо= 57;
·         Хугацаанд нь шийдвэрлэсэн хувь =100%;
·         Эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарт мэдээлсэн байдал: Сар бүрийн 2 болон 4 дэх долоо хоногийн пүрэв гараг бүрийн эмч нарын ярианд мэдээлж хэвшсэн, нийт мэдээлсэн тоо = 10 удаа;
·         ЭМС-ын 2022.01.25-ны өдрийн А/50 тоот тушаал “Журам батлах тухай”-аар батлагдсан “Иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, хяналт тавих журам”-ын дагуу төвийн өргөдөл, гомдлын 2023 оны 1-р улирлын тайланг хийж, 2023.03.24-ний өдөр, 2-р улирлын тайланг 2023.06.26-ны өдөр Ерөнхий захирлын албан тоотоор ЭМЯ-нд цаг хугацаанд нь тус тус хүргүүлсэн.
1111 төвөөр ирсэн иргэдийн санал, зөвлөмжийг нэгтгэн дүгнэсэн дүгнэлт:
 гомдол, санал, талархал ирсэн. Үүнээс:
·         Гомдол – 56(83%)
·         Талархал – 10 (14.9%)
·         Санал, хүсэлт – 1 (1.4%)
Гомдлыг авч үзвэл – 56(100%)
Үндэслэлтэй – 40 /71.4%/
Үндэслэлгүй – 16 /28.6%/;
Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 сарын 05-ны өдрийн А/50 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын дагуу 70 гомдол, санал хүсэлт, талархлыг агуулгаар авч үзвэл:
1.    Эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмжтэй холбоотой - 32 (45.7%)
2.    Эмчилгээний төрөл, дэмжлэг хүсэхтэй холбоотой –  4 (5.7%)
3.    Эмч ажилчдын мэргэжлийн чадвар, харилцаа хандлага, ёс зүйтэй холбоотой – 21 (30%)
4.    Бусад – 3 (4.2%/)
5.    Талархал – 10 (14.2%)
Хүүхдийн эмнэлэгт – 23 /38.9%/ гомдол ирсэн. Энэхүү 23 гомдлыг судлан үзэхэд “үндэслэлгүй”- 9 (39.1%), “үндэслэлтэй” – 14  (60.9%) байна.
Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгт – 21 /35.5%/ гомдол ирсэн. Энэхүү 21 гомдлыг судлан үзэхэд “үндэслэлгүй”- 7 (35.5%), “үндэслэлтэй” – 14 (64.5%)  тохиолдол байна.
Бусад алба-15 гомдол. Энэхүү 14 гомдлыг судлан үзэхэд “үндэслэлгүй”- 0 (0%), “үндэслэлтэй” – 15 (100%)  тохиолдол байна.
  Эмнэлэгт ирсэн үндэслэлтэй нийт 143 гомдлыг судлан үзэхэд эмч нар үйлчлүүлэгчийн биеийн байдлыг  сайтар тайлбарлан ойлгуулаагүйтэй холбоотой гомдол 90% давамгайлж байна. Ялангуяа эхэд өөрт нь биеийн байдал тайлбарлахад сайн ойлгоогүйгээс гомдол гарсан нь дийлэнх байна. ЭМС-ын 2019 оны 406 тоот тушаалын 5.4 дэх заалт болох үйлчлүүлэгч, түүний ар гэрт биеийн байдал тайлбарлаагүйгээс гомдол гарах эх үүсвэр болж байгааг эмч нар анхаарах шаардлагатай гэж үзэн.............  дүгнэлт бичих чанар
Хуульд өөрөөр заагаагүй бол хариуцсан салбарын үйл ажиллагааны статистик мэдээлэл Хос-Эрдэнэ
Мэдээлэл хариуцагчаас зохион байгуулах олон  нийтийн арга хэмжээний хөтөлбөр Хүний нөөц Мягмарсүрэн, Үүрийнтуяа сургалт

Хэрвээ танд биднээс асуух асуулт байвал холбоо барих хэсгээр дамжин имэйл илгээнэ үү.

Түгээмэл асуугддаг асуулт хариулт

Энэхүү жагсаалтад манай үйлчлүүлэгчдэд тохиолддог нийтлэг асуулт болон түгээмэл асуугддаг асуулт хариултыг хавсаргав.

Хэрхэн уулзалтын цаг авах вэ?

Та уулзалтын цаг авах бол манай вэбсайтаар, эмнэлгийн утсаар болон өөрийн биеэр ирж цаг товлох боломжтой. Уулзалтын цаг товлосон тохиолдолд уулзалтаас 10 минутын өмнө ирэхийг зөвлөж байна. 

Уулзалтын цагийн хуваарьт өөрчлөлт орвол бид танд тэр дариу бүртгэлтэй утасны дугаараар мэдэгдэх болно. 

Хэрхэн хэвтэж эмчлүүлэх вэ?

Та манай эмнэлэгт шинээр ирж буй эмчлүүлэгч бол бүртгэлийн хэсгийн хүлээн авах ажилтантай холбогдон анкет бөглөснөөр бүртгүүлэх боломжтой. 

Рентген болон Цахилгаан соронзон шинжилгээнд хэрхэн бэлдэх вэ?

Та бие дэх метал эд хэрэгсэл, түлхүүрийн оосор, хүзүүний зүүлт гэх мэт цахилгаан соронзон долгионыг саармагжуулж болзошгүй эдлэлээ орхиж орно уу. Мөн биедээ ямар нэг метал суулгацтай бол шинжилгээнд орохыг хориглоно. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хэрэгсэлтэй эсэх?

Манай эмнэлэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шат, орц гарц болон эмнэлгийн коридоруудаар явах зориулалтын бариултай бөгөөд та нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл мэдээллийн ажилтантай холбогдоно уу. 

Эмнэлгийн үйл ажиллагаанд хэрхэн туслах вэ?

Манай эмнэлгээс зохион байгуулсан аливаа үйл ажиллагаанд хамрагдахыг хүсвэл та бидэнтэй манай утсаар болон холбоо барих хэсгээр дамжин холбогдно уу.

Эмч мэргэжилтий мэдээллийг хаанаас авах вэ?

Манай мэргэжилтэн хайх булангаас та эмч мэргэжилтнүүдээс хайлт хийх боломжтой. 

Түргэн тусламжийн дуудлага хэрхэн хийх вэ?

Та манай эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн дугаарт 24/7 аль ч цагт дуудлага өгөх боломжтой бөгөөд бид яралтай тусламжийн үед нэн тэргүүнд өвчтөнд тусламж үзүүлж ажилладаг.