Эргэлтийн үйлчилгээ

ЭРГЭЛТИЙН ХУВААРЬ

Эмнэлэгт дотны хүнээ эргэхийн тулд мэдэх ёстой зүйлүүд:

Өвчтөний хувьд гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүс, найз нөхөдтэй  хамт байх нь өвчин эдгэрэх таатай орчинг бүрдүүлэхэд тусладаг.  Өөрсдийн өвчтөнүүдэд таатай эерэг орчинг бүрдүүлэх, өвчтөн болон түүний дотны хүмүүсийг эмнэлгийн дотоод халдвараас сэргийлэхийн тулд тодорхой эргэлтийн цаг гаргадаг.
Эргэлтийн цагийн хуваарь 
Зуны улиралд 09:00-21:00
Өвлийн улиралд 09:00-20:00 хүртэл байна.
Эргэлтээр ирж байгаа үед дараах зүйлүүдийг анхаарна уу.
  • Эргэлтийн цагийн хуваарийг баримтлах
  • 12 наснаас доош хүүхдийг байнга харгалзаж байх
  • Гадуур хувцсаа өлгүүрт өлгөх
  • Гутлын гадуур улавч өмсөх
  • Эмчлүүлэгчийн өрөөнд болон ариун цэврийн өрөөнд тамхи татахгүй байх
  • Эмчлүүлэгчийн сэтгэл санааг хямруулах үг хэллэг хэлэхгүй байх
  • Чанга дуугаар ярих, бүдүүлэг үг хэрэглэхгүй байх
  • Мөн томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн бол эмчлүүлэгчтэй уулзахгүй байх. Зайлшгүй тохиолдолд амны хаалт хэрэглэх