ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ 1. Перинаталогийн төвийг байгуулах 2. Дурангийн мэс заслыг хөгжүүлэх 3. Нярайн эрчимт эмчилгээг төгөлдөржүүлэх 2. Нярайн мэс заслыг хөгжүүлэх ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн коронавируст халдвар (Ковид-19)-ын тусламж үйлчилгээнд зориулан нийт 1000 ор, эрчимт эмчилгээний 50 ор дэлгэж, 33025 орчим үйлчлүүлэгчид хэвтүүлэн эмчлүүлснээс 0-16 насны 9120 хүүхэд, 5392 жирэмсэн эмэгтэйчүүд үйлчлүүлж, 303 эх амаржсан байна. ҮНДСЭН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ Төрөх, мэс засал, мэдээгүйжүүлэлт эрчимт эмчилгээ, эмэгтэйчүүд, хүлээн авах яаралтай тусламжийн тасгийг нээж, нийт 1324 үйлчлүүлэгч хүлээн авч 263 эх амаржсан байна. ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ Хүүхдийн дотрын тасаг, яаралтай тусламжийн тасаг, амбулаторийг нээж, нийт 560 хүүхдэд тусламж, үйлчилгээг үзүүлээд байна. ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛҮҮД ПЕРИНАТАЛОГИЙН ТӨВ АВТОПАРК АмбулаториАмбулаториАмбулаторийн үйлчилгээ нь Монголдоо шилдэгт тооцогдох үнэлгээтэй. Бид хөнгөнөөс маш хүнд хүртэл бүх төрлийн өвчтөнд тусламж үзүүлж байна. Жирэмсний хэт авиан шинжилгээЖирэмсний хэт авиан шинжилгээЖирэмсний хугацааг тодорхойлоно. Ургийн өсөлтийг үнэлнэ. Ургийн эрхтэн тогтолцоог (хөгжлийн гажиг) үнэлнэ. Умай-ихэс-ургийн судсанд Допплер шинжилгээ хийнэ. Манай уриа: Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Төлөө Дэлгэрэнгүй Лабораторийн шинжилгээЛабораторийн шинжилгээОрчин үеийн бүхий л төхөөрөмжөөр тоноглогдсон лабораторит та нарийн шинжилгээг цаг алдалгүй хийлгэх боломжтой. Covid-19 шинжилгээ -ний зааврийг дээрх холбоосоос авна уу Микробиологийн лабораториМикробиологийн лабораториМанай микробиологийн лабораторит төрөл бүрийн нян илрүүлэх, антибиотик мэдрэг чанар тодорхойлох, Жирэмсэн үед хийх В бүлгийн стрептококкийн (GBS) илрүүлэг, (screening) шинжилгээ хийх, Эмэгтэйчүүдийн түрхэцийн шинжилгээ зэргийг хийж байна. Хэт авиан шинжилгээХэт авиан шинжилгээУмай, өндгөвчийн эмгэгүүдийг оношилно. Рентгенд: Эмэгтэйчүүдийн уушги, Умдагны үе, Яс-тулгуур эрхтэн, Үрийн хоолойн дамжуулах зам, Хөх, Үр хөндөлтийн цогц тусламж үйлчилгээг стандартын дагуу үзүүлнэ Жирэмсний хяналтЖирэмсний хяналтЭМС-ын 2020 оны 06 сарын 04-ны А/338 тушаалын дагуу жирэмсний хяналтын тусламж үйлчилгээг үзүүлнэ. Хүүхдийн тусламжХүүхдийн тусламжАмбулатори болон хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тусламж үйлчилгээг : Хүүхдийн суурь эмгэг, Амьсгалын замын цочмог эмгэг, Хоол боловсруулах эрхтний эмгэг, Бөөр, шээсний замын эмгэг, Чих хамар, хоолойн эмгэг, Мэс засал, Хүүхдийн шүдний үзлэг, Эрүү нүүрний мэс заслийн чиглэлээр явуулж байна. Ургийн хромосомын эмгэгийн илрүүлэг шинжилгээУргийн хромосомын эмгэгийн илрүүлэг шинжилгээЖирэмсний 11-13+6 долоо хоногтойд ургийн шилэн хүзүүний арын зай (NT) ба ургийн хамрын яс (NB) хэмжилт, Жирэмсний 9-11 долоо хоногтойд эхийн цусанд ХОЁРОЛ СОРИЛ, Жирэмсний 15-18 долоо хоногтойд эхийн цусанд ГУРВАЛ СОРИЛ, Жирэмсний 14-20 долоо хоногтойд эхийн цусанд ДӨРВӨЛ СОРИЛ зэргийг хийдэг Танд эмнэлгийн тусламж хэрэгтэй байна уу? Манай системд бүртгүүлснээр та хэрэгцээтэй мэдээллийг цаг алдалгүй авахаас гадна мөн эмчтэй цаг товлох, уулзалт товлох, шинжилгээний хариу авах гэх мэт үйлдлийг имэйлээр хүлээн авах боломжтой Имэйл бүртгүүлье Skip back to main navigation