Түгээмэл асуугддаг асуулт хариулт
Энэхүү жагсаалтад манай үйлчлүүлэгчдэд тохиолддог нийтлэг асуулт болон түгээмэл асуугддаг асуулт хариултыг хавсаргав.
Хэрхэн уулзалтын цаг авах вэ?
Та уулзалтын цаг авах бол манай вэбсайтаар, эмнэлгийн утсаар болон өөрийн биеэр ирж цаг товлох боломжтой. Уулзалтын цаг товлосон тохиолдолд уулзалтаас 10 минутын өмнө ирэхийг зөвлөж байна.
Уулзалтын цагийн хуваарьт өөрчлөлт орвол бид танд тэр дариу бүртгэлтэй утасны дугаараар мэдэгдэх болно.
Хэрхэн хэвтэж эмчлүүлэх вэ?
Та манай эмнэлэгт шинээр ирж буй эмчлүүлэгч бол бүртгэлийн хэсгийн хүлээн авах ажилтантай холбогдон анкет бөглөснөөр бүртгүүлэх боломжтой.
Рентген болон Цахилгаан соронзон шинжилгээнд хэрхэн бэлдэх вэ?
Та бие дэх метал эд хэрэгсэл, түлхүүрийн оосор, хүзүүний зүүлт гэх мэт цахилгаан соронзон долгионыг саармагжуулж болзошгүй эдлэлээ орхиж орно уу. Мөн биедээ ямар нэг метал суулгацтай бол шинжилгээнд орохыг хориглоно.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хэрэгсэлтэй эсэх?
Манай эмнэлэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шат, орц гарц болон эмнэлгийн коридоруудаар явах зориулалтын бариултай бөгөөд та нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл мэдээллийн ажилтантай холбогдоно уу.
Эмнэлгийн үйл ажиллагаанд хэрхэн туслах вэ?
Манай эмнэлгээс зохион байгуулсан аливаа үйл ажиллагаанд хамрагдахыг хүсвэл та бидэнтэй манай утсаар болон холбоо барих хэсгээр дамжин холбогдно уу.
Эмч мэргэжилтий мэдээллийг хаанаас авах вэ?
Манай мэргэжилтэн хайх булангаас та эмч мэргэжилтнүүдээс хайлт хийх боломжтой.
Түргэн тусламжийн дуудлага хэрхэн хийх вэ?
Та манай эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн дугаарт 24/7 аль ч цагт дуудлага өгөх боломжтой бөгөөд бид яралтай тусламжийн үед нэн тэргүүнд өвчтөнд тусламж үзүүлж ажилладаг.