Нярайн скринингийг 6 төрлөөр төрсний нийт нярайдаа үзүүлж байна

НЯРАЙН ТАСАГТ ХИЙГДСЭН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТООН ҮЗҮҮЛЭЛТ

Сонсголын нийт 30200 нярайд шалгасанаас 92 нярайг сонсгол давтан шалгуулахаар зөвлөгөө өгч чих хамар хоолойн эмчийн хяналт, үзлэгт  явуулсан.

Нярайн бодисын солилцооны скрининг буюу хатаасан цусны толбоны шинжилгээ 2025 оны 9 сараас эхэлж авсан. Нийт 214 нярай шинжилгээнд хамруулсан.

Зулай эхо 2025 оны 3 сараас эхэлж төрсөн нярай бүрийг зулай эход харуулж эхэлсэн. Нийт 3080 дутуу болон гүйцэд нярай харуулахад 64 нярай нярайн тархины цус харвалт оношлогдсон.

Нүдний улаан рефлекс нийт    4060   нярайд шалгаснаас сул илрэлтэй   310 нярай, давтан үзлэг буюу нүдний эмчийн үзлэгт төрөлхийн болрын цайлт-1, торлогийн цус харвалт 1 оношлогдсон.