Жирэмсний бүлгийн хяналтын тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэх санаачилга “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний “Эрүүл эх-нялхас” бүлгийн хүрээнд хэрэгжиж байгаа билээ. Тус бодлогын ажлын хөрс суурь болсон “Жирэмсний бүлгийн хяналт”-ын сургагч багш нарыг шинэчилсэн хөтөлбөрөөр бэлтгэх ажил амжилттай үргэлжилж байна. Ээлжит сургалтыг ЭНЭҮТ-ээс зохион байгуулж ЭХЭМҮТ, Өргөө амаржих газар, Амгалан амаржих газар, Хүрээ амаржих газар, Багануур дүүргийн эрүүл мэндийн төв, Налайх дүүргийн эрүүл мэндийн төв, Дархан-Уул аймгаас эх баригч болон эмч нар хамрагдав.
“Жирэмсний бүлгийн хяналт”-ын сургагч багш бэлдэх сургалт нь жирэмсний хяналтын чанарыг сайжруулж, бүлгийн хяналтыг нэвтрүүлэн, жирэмсэн, төрөх, төрсний дараах үед эх, ураг, нярайн эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх зорилготой юм. Жирэмсний бүлгийн хяналт”-ыг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт хэрэгжүүлэхэд Голланд улсын жирэмсний бүлгийн хяналтыг жишиг болгон хэрэгжүүлэх юм. “Жирэмсний бүлгийн хяналт”-ыг нэвтрүүлсэн 12 жилийн туршлагатай Голландын Хэрэглээний Шинжлэх Ухааны Судалгааны байгууллага (TNO)-тай туршлага судалсан хамтын ажиллагааны хүрээнд бэлтгэсэн шинэчилсэн хөтөлбөрөөр сургагч багш нар бэлтгэж эхэллээ.
#эрүүл_монгол_хүн_үндэсний_хөдөлгөөн#эрүүл_монгол_хүний_төлөө#TheHealthyMongolians#HealthforAll#эх_нярай_эмэгтэйчүүдийн_үндэсний_төв_хоёр#Жирэмсний_бүлгийн_хяналт#Жирэмсний_бүлгийн_хяналтын_сургалт





