2026 оны 10 дугаар сарын 15 ны өдөр Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв болон Иргэний нисэхийн үндэсний төв хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Уулзалтад ЭНЭҮТ-ийн ерөнхий захирал А.Эрдэнэтуяа, Стратеги бодлого төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Ц.Тулга, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Энхзориг болон бусад холбогдох төлөөлөгчид оролцлоо.
Хамтын ажиллагааны хүрээнд ажилтан тэдгээрийн гэр бүлийн эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх үзлэг зөвлөгөө, эрүүл мэндийн боловсрол олгох, ажилчдын өвчлөлийн эрсдэлийг бууруулах, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр болон цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар харилцан ярилцаж хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо

