Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв 2026–2028 оны хичээлийн жилд “Эх барих, эмэгтэйчүүд судлал” болон “Хүүхэд судлал” үндсэн мэргэшлийн сургалтад шинээр элсэн орсон нийт 23 суралцагч эмчийг хүлээн авч “Эмч багш, шавийн барилдлага” хийх ёслолын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Ёслолын үйл ажиллагааны үеэр салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан туршлагатай, эрдэмтэн багш нар залуу үеийн эмч нарт эрдэм мэдлэг, эмнэлзүйн ур чадвар, мэргэжлийн ёс зүйгээ өвлүүлэн сургаж, мэргэшсэн эмч болгон төлөвшүүлэх эрхэм үүргээ илэрхийллээ. Харин суралцагч эмч нар багш нараа хүндэтгэн шавь орж, мэдлэг чадвараа тасралтгүй хөгжүүлэн, мэргэжлийн үнэ цэн, уламжлалаа эрхэмлэн суралцахаа илэрхийлэв.
Эх, нярай, эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах хариуцлагатай бөгөөд хүнлэг энэрэнгүй үйлсэд мэдлэг, ур чадвар, сэтгэл зүрхээ зориулан суралцаж буй нийт суралцагч эмч нар болон эрдэмтэн багш нартаа сургалтын өндөр амжилт хүсэн ерөөе!

