Өвчтөн эмчлүүлэгчдэд зориулсан мэдээлэл
- Эмнэлэгт хэвтэхэд бэлтгэх зүйлс
Ариун цэврийн хэрэгсэл (шүдний сойз, шүдний оо, алчуур, саван г.м), усны аяга, ус буцалгагч, ариун цэврийн цаас, шаахай болон бусад хувийн эд зүйлсээ бэлдэнэ үү. - Хоолны цаг
▶ Өглөө: 7: 30 ▶ Өдөр: 12: 00 ▶ Орой: 18: 00
-
- Хоолны ширээ нь оронд бэхлэгдсэн байна.
- Нийтийн хөргөгчинд таглаатай сав хэрэглэж цэвэр нямбай ашиглана уу.
- Ундны усаа хоолны өрөөний ус цэвэршүүлэгчээс авч болно.
- Орны цагаан хэрэглэл болон өвчтөний хувцас
- Орны цагаан хэрэглэл болон өвчтөний хувцас солих: долоо хоногт хоёр удаа (үдээс хойш 13:00~ 16:00 цаг)
- Эмнэлгээс гарах үедээ өвчтөний хувцас, дэр, хөнжил зэргээ орон дээрээ орхино уу.
- Эмнэлгээс гарах үедээ өвчтөний хувцас шаардлагатай бол сувилагчид худалдаж авах хүсэлт гаргаж болно.
- Яаралтай тусламж дуудлага
- Яаралтай тусламж хэрэгтэй юмуу шаардлага гарсан үед яаралтай тусламжийн дуудлагын товчлуурыг дарна уу.
- Дуудлагын товчлуур нь орны толгойн дээд талд, жорлонгийн хананд, шүршүүрийн өрөөний хананд байдаг.
- Гадагш гарах зөвшөөрөл
- Хэрэв та гадагшаа гарахыг хүсвэл сувилагчаасаа асууж эмчээсээ гадагш гарах зөвшөөрөл авна уу.
- Эмнэлгээс гарах заавар
- Эмнэлгээс гарах нь эмчийн зааврын дагуу нэг өдрийн өмнө шийдэгддэг(нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөж болно).
- Сувилагчаас эмнэлгээс гарах талаар заавар авч дүн бүртгэлийн албаны(төв байрны 1 давхар, хүүхдийн эмнэлгийн 1 давхар, өндөр настны эрүүл мэндийг хамгаалах эмчилгээний төвийн 1 давхар, сэргээн засах болон үе мөчний үрэвслийн төвийн 1 давхар) эмнэлэгт хэвтэхㆍэмнэлгээс гарах бүртгэлийн цонхонд очиж бүртгэл хийлгэн эмээ сувилагчдын хэсгээс авна уу.
- Эмчилгээний захиалгаа сувилагч эсвэл тухайн эмчилгээний тасгаас захиалга өгөх өдрөө сонгон төлбөр тооцоогоо хийнэ.
Эргэлт, зочдод зориулсан мэдээлэл
- Эргэлтийн цаг
- Ажлын өдөр: үдээс хойш 18: 00-20: 00 цаг
- Хагас бүтэн сайн· албан ёсны амралтын өдөр: үдээс өмнө 10: 00-12: 00 цаг, үдээс хойш 18: 00-20: 00 цаг
- Хэвтэн эмчлүүлж буй өвчтөнийг хурдан эдгэрэхэд туслах болон, сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах зорилгоор тогтоосон эргэлтийн цагийг дагаж мөрдөнө үү.
- Биеийн эсэргүүцэл султай хүүхдүүдийн хувьд эмнэлгийн эмгэг үүсгэгч нянгийн халдварт өртөж болох эрсдэл өндөр байх тул эргэлтээр ирэгсэд аль болох хүүхэд дагуулж ирэхгүй байхад анхаарна уу.
- Халдвараас сэргийлэхийн тулд савтай цэцэг болон, амьд цэцэг авчрахыг хориглоно.
- Автомашины зогсоолын үйлчилгээний заавар
- Автомашины зогсоолын зааварчилгааг харна уу.
- Амбулаторийн эмчилгээ: 4 хүртэл цаг үнэгүй (эмчилгээний тасалбар дээрх баркод)
- Хэвтэн эмчлүүлэгчийн асран хамгаалагч: Эмнэлэгт хэвтэх болон эмнэлгээс гарах бүртгэлийн цонхонд автомашиныхаа дугаарыг бүртгүүлснээс хойш өдөрт 4 цаг үнэгүй зогсоно.
- Санал гомдол барагдуулах
- Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд ямар нэг гомдол, бэрхшээл гарвал ахлах сувилагч, түүнчлэн хариуцагч сувилагч, зөвлөх утас (☎7755-2280), интернэт (www.eneut.moh.gov.mn), нээлттэй зөвлөгөөны өрөөний ажилтантай уулзах болон санал хүсэлтийн хайрцгыг ашиглана уу.
- Ресторан, хоолны газар, кофе шоп
- Эргэлтээр ирж буй зочдод зориулсан хоолны газар болон ресторан кофе шопууд ажиллаж байна