Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, иргэн бүр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд тогтмол хамрагдах нөхцөлийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулж, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ.
Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлж, орчин үеийн оношилгоо, эмчилгээний технологийг өргөжүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна” гэж заасан.
Дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд “Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах журам баталж, даатгуулагчийн хэрхэн хамруулахыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06 дугаар тогтоолоор баталсан.
Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн нээлтийг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хийж, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны иргэдийг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулж эхэллээ.