ЭХ, НЯРАЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ШИНЭЭР НҮДНИЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ “НҮДНИЙ КАБИНЕТ”-ЫН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

Монгол Улсын “Алслагдсан сум, хороодын иргэдэд нүдний тусламж үйлчилгээг ойртуулах” төслийн хүрээнд Орбис олон улсын байгууллага болон Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв хамтран байгуулсан “нүдний кабинет”-ын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр зохион байгуулагдлаа.

Энэхүү үйл ажиллагааг санхүүжүүлж дэмжин ажилласан ОРБИС олон улсын байгууллагын хамт олонд баярласан талархсанаа илэрхийлж цаашид дахин хамтран ажиллахаар хамтын ажиллагааны гэрээнд 2 тал гарын үсэг зурцгаалаа.

Ийнхүү “Нүдний кабинет” ашиглалтад орсноор Нүдний эмчийн үзлэгийг цаг хугацаа алдалгүй чанартай үзүүлснээр нярай болон бага насны хүүхдүүдэд сул хараа, сохрол, жирэмсэн эхчүүдэд хүндрэлээс сэргийлэх, сургуулийн насны хүүхдүүдэд хугарлын гажиг ба нүдний шилний үзлэг хийх хяналтыг сайжруулах нь хараа алдалт, бууралтаас сэргийлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.