Умайн хүзүүний хавдрыг эрт үед нь илрүүлвэл бол эмчилгээ хийхэд үр дүнтэй байдаг
Манай улсад умайн хүзүүний хавдраар жил болгон 400-500 эмэгтэй өвчилж байна. Өвчин хүндэрсэн шатанд оношлогдвол цаашдын тавилан тааруу байдаг талаар Эх, Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төвийн (ЭНЭҮТ) эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ж.Оюунцэцэг зөвлөгөө өглөө.
Тэрбээр “Умайн хүзүү нь дүлий эрхтэн учраас шинж тэмдэггүй явсаар хавдар сүүлийн шатанд орох эрсдэлтэй. Дэлхий нийтэд зонхилон тохиолддог хавдрын 10 дугаарт умайн хүзүүний хавдар багтдаг.
Харин манай улсад дөрөвт ордог. Энэ өвчнийг эрт үед нь илрүүлээгүй бол ээнэгшилгүй үедээ эмчилгээ хийх боломж бага болдог. Хамгийн гол нь эсийн өөрчлөлтийн үе буюу хөнгөн байхад нь эмчилбэл хавдар үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжтой” гэв. Иймээс 11-14 насны охидыг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулж, эмэгтэйчүүд бүр маань товлолт үзлэг ,эрт илрүүлэгтээ хамрагдах нь чухал байна.
Мөн үргэлжлүүлэн “Хөхний хавдар нь ойр орчмын бусад эрхтэнд шилжиж халдварлах аюултай. Хөхний хавдартай болох шалтгаан
Хэт оройтож хүүхэд төрүүлэх
Жирэмснээс хамгаалах дааврын бэлдмэл удаан хэрэглэх
Дархлаа сул, амьдралын буруу хэвшилтэй байх зэрэг нь эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Умайн хүзүүний хорт хавдар дорой буурай орнуудад их байгаа бол хөхний хавдар өндөр хөгжилтэй орнуудад түгээмэл тохиолддог” хэмээн ярилаа.
Эх сурвалж: ikon.mn

