ЭНЭҮТ-ийн Хүүхдийн эмч Э.Намуун: 39-40 хүрч халуурдаг, халуун огт буурахгүй ханиад хүүхдүүд нь тусаж байна уу

ЭНЭҮТ-ийн Хүүхдийн эмч Э.Намуун: 39-40 хүрч халуурдаг, халуун огт буурахгүй ханиад хүүхдүүд нь тусаж байна уу

Томуугийн вирүс урьд өмнө нь 12 сард дэгддэг байсан бол энэ жил эрт эхэлсэн. Гэхдээ жил бүр л энэ бүхэн ирдэг. Өвөл ойртох тусам Монголын хүүхдийн эмнэлэг, эмч, сувилагч, асрагч нар дайнд бэлдэж байгаа юм шиг нөхцөлд ордог. Зун болдог, бид бүгд мартдаг, бид утааг мартдаг, бид ханиадыг мартдаг. Вакцин хийлгээрэй гэх эмч нарыг хор шахлаа гэсэн дайралтанд ордог. Өчигдөр эмнэлгийхээ хүлээн авах яаралтай тусламжийн тасагт 500 гаруй хүүхэд үзсэн, тэр дунд вакцин хийлгэсэн хүүхэд 5-6 орчим л байсан байх.

Үнэхээр эмч сувилагч асрагч нар хичээж байгаа. Манай багийнхан хоол идээгүй, унтаагүй, дунд нь 1-2 л бие зассан байх. Үүр дөхөхөд үзүүлэх гэж 5-7 цаг очерлох ээжүүд хүүхдүүд, үзлэг хийж байгаа эмч сувилагч нар бүгд цуцсан.

Жил бүр энэ асуудал ирдэг ч хэн ч анхаарал тавьдаггүй. Авсан арга хэмжээ нь резидентүүдийг дайчилна, орон нутгийн эмч нарыг авчирна гэсэн үү? Тэд ч орон нутагтаа ачаалалтай байгаа, ардаа амьдралтай гэр бүлтэй, хүүхэдтэй. Резидент эмч нар ч амьдралтай, тэд үнэгүй ажилладаг робот биш шүү дээ.