ЭНЭҮТ II – 2023 ОНЫ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫН ХЭРЭГЖИЛТ

ЭХ, НЯРАЙ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ХОЁРЫН

2023 ОНЫ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫН ХЭРЭГЖИЛТ

Шалгуур үзүүлэлт Хэрэгжилт Хувь
Нэг. Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
1.1. Эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл, тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн Төвийн эрхэм зорилго үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл, тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээлэл тайланг цаг тухай бүр дээрх цахим хуудас болон вэб дээрээ байршуулсан. https://eneut.moh.gov.mn/bidnii-tuhai/ Төвийн дунд хугацаа /2023-2026 оны/-ны  стратеги төлөвлөгөөг  Монгол улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 13.7, 16.16, 17.4, 22.1, 23.1, 24.1, 32.1, 32.2; Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 9.2, 9.3, 18.1.1, 18.1.2.4, 18.1.3, 18.2, 23.1; Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13.1.1, 13.1.2; “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 2.2.1, 2.2.11, 2.2.16, 2.2.20, 2.2.22, 2.2.25, 2.2.27, 2.2.28, 2.2.29, 2.2.30, 2.2.36, 2.2.37, 2.2.38, 2.2.39; Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 1.1.3, 2.1, 2.1.6, 2.1.8, 2.1.1.3, 2.1.7, 2.1.4.2, 2.1.4.4 дэх заалтуудыг үндэслэн эх, ураг, нярай, хүүхэд, эмэгтэйчүүдэд үзүүлэх эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн анагаахын тусламж үйлчилгээг дэлхийн жишигт ойртуулах, эх ургийн анагаах ухааныг хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд тулгамдаж буй бэрхшээлийг шийдвэрлэх, өсвөр үеийн эрүүл мэндийг сайжруулах асуудлуудыг шийдвэрлэхээр шинэчлэн боловсруулж хэрэгжилтийг ханган  ажиллаж байна.Төвийн стратеги төлөвлөгөө Алсын хараа, Эрхэм зорилго, стратегийн  8 ерөнхий чиг үүрэг, 16 үндсэн чиг үүрэг, 65 дэд чиг үүргээс бүрдсэн. 100%
1.2. Чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт, хаяг, байршил, харилцах утасны дугаар, шуудангийн хаяг, олон нийттэй харилцах, мэдээлэл хүргэх нийгмийн сүлжээний хаяг Тус төв нь улсын хэмжээнд эх, эмэгтэйчүүд, ураг-нярай хүүхдэд төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээг үзүүлэх 660 ор бүхий лавлагаа шатлалын төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлэг бөгөөд 24 тасаг, зөвлөх поликлиник, дэмжих үйлчилгээний 11 алба, 440 ажилтан, албан хаагчийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Хаяг: Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Архивчдын гудамж, Өөрийн байр Харилцах утас:77552280 Мэйл хаяг: eneut22@gmail.com Веб хаяг: https://eneut.moh.gov.mn Facebook хаяг:  https://www.facebook.com/profile.php?id=100095647687579 100%
1.3. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт, үйл ажиллагааны тайлан, мэдээлэл хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит, санхүүгийн хяналт, шалгалтын тайлан, акт, дүгнэлт, албан шаардлага, зөвлөмж Санхүүгийн аудитын шалгалт 2022  оны аудитын албан шаардлага, акт, зөвлөмжийн биелэлтийг Ерөнхий захирлын 2023.05.03-ны A/82 дугаар тушаал,  Ерөнхий захирлын 2023.08.01-ний 05/523 тоотоор  аудитын байгууллагад хүргүүлэн ажилласан.  Үүнд 2 зөвлөмж, 7 албан шаардлага, 2 аkтыг 100 хувь  хэрэгжүүлж ажилласан 2023 оны эхний хагас жилийн санхүүгийн аудитын шалгалтаар 15 асуудлыг бүртгэл үүсгэсэн байна. Дотоод хяналт шалгалт Төвийн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын хүрээнд 2023 онд 3 зорилго, 11 ажил  төлөвлөсөн хэрэгжилт 90 хувь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын шалгалт: ЭМДЕГ-ын Улсын байцаагчийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 08-50063/350 тоот: “Зөвлөмж хүргүүлэх тухай”  зөвлөмжийг биелүүлэх, хэрэгжүүлэх талаар төлөвлөгөө гаргаж ажиллаж байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газар: Улсын байцаагчийн 2023 оны 09 сарын 26-ны өдрийн 10-13-01/016/393 тоот  албан шаардлага: “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай”  (Эрүүл мэдний сайдын 2023 оны А/268 тоот тушаал) албан шаардлагыг биелүүлэх, хэрэгжүүлэх талаар төлөвлөгөө гаргасан. Хэрэгжилт 90 хувь Нийслэлийн боловсролын газар: Улсын байцаагчийн 2023 оны 09 сарын 25-ны өдрийн 03-13-01/017/62 тоот албан шаардлага: “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай” албан шаардлагыг биелүүлэх, хэрэгжүүлэх талаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. 90 % 95%
1.4. Хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан Монгол улсын 31 хууль хэрэгжиж байна. Эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилт 29.2 дахь заалтын дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 1 албан хаагчид 11,4 сая төгрөгийн тэтгэмжийг олгосон.Эрүүл мэндийн салбарт ажилласан 5 жил тутам 1 хоног ээлжийн амралтын хоног дээр олгох хуулийн заалтын дагуу 143 ажилтанд 1-6 хоногийн нэмэгдэл олгосон. Төрийн албаны зөвлөлийн тогтоолын хэрэгжилт:Төрийн албаны 2019 оны 03 дугаар тогтоолын дагуу төвийн 33 алба тасгийн 137 албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан батлуулж ажилтан бүрээр уншиж танилцуулан баталгаажилтийг хийж ажилласан.2023 оны 600 дугаар тогтоолын дагуу Төрийн албан хаагчийн хувийн хэргийн маягтыг шинэчлэх ажлыг эхлүүлж хэрэгжилт 85 хувьтай байна. Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт : 2023 оны эхний 11 сарын байдлаар Хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой Ерөнхий захирлын Б тушаал  484, А тушаал 35 боловсруулж батлуулсан. Төвийн хэмжээнд дагаж мөрдөх 3 төрлийн “Ур чадварын нэмэгдэл олгох” А/91, “Оны шилдэг шалгаруулах журам” А/136, “Шинэ ажилтныг туршилтын хугацаанд чиглүүлж, дадлагажуулах журам” А/134 журмуудыг тус тус боловсруулан батлуулсан.Хөдөлмөрийн тухай хуулийн туршилтын хугацаагаар ажиллуулах 57 дугаар зүйлийг хэрэгжүүлэн төвд шинээр ажилд орсон  129 ажилтантай хөдөлмөрийн  гэрээ байгуулж ажилласан. Авлигын эсрэг хуулийн хэрэгжилт: Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2023 оны төлөвлөгөөг  5 зорилт 24 ажил төлөвлөн хэрэгжилтийг холбогдох газарт хугацаанд нь хүргүүлсэн. Хэрэгжилт 90%Хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах 44 удирдах албан тушаалтныг хуулийн хугацаанд гаргуулан ажилласан. Хувь хүний хөгжил манлайлал сургалтуудыг зохион байгуулж давхардсан тоогоор 482 ажилтан хамрагдсан.  Авлигатай тэмцэх газраас санаачлан зохион байгуулсан “Нэгдье” аяны хүрээнд “Үгүй гэж хэлээд өөрчилье” 24 цагийн челленжэд нэгдэж 16 тасгийн 180 гаруй ажилтнууд оролцсон. Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарласантай холбогдуулан “Шүүр” ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төвийн Ерөнхий захирлын А/66 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг дэд захирал, албаны дарга, эрх бүхий 10 албан тушаалтныг ажилд авсан материалд холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт хийсэн. Хяналтын дүнгээр ажлаас чөлөөлөгдөх ажилтан байхгүй.Мөн эмч эмнэлэгийн мэргэжилтнүүд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсний төлөө шан харамж бэлэг , албан бус төлбөр авахыг хориглосон зохицуулалтыг сурталчилсан агуулга бүхий контентыг Хуульч Г.Төгөлдөртэй хамтран хийж Хуульч Г.Төгөлдөр Facebook paje, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв-II-ийн цахим хуудсанд 14 хоногийн хугацаатай байршуулсан.“Ёс зүйн зөрчилгүй хамт олон”-14 хоногийн аяны хүрээнд 9 үйл ажиллагааг төлөвлөн авлигын эсрэг соён гэгээрүүлэх чиглэлээр бүх  алба, тасаг, нэгжүүд идэвхтэй оролцсон. 98%
1.5. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг  үндэслэн салбарын бодлоготой уялдуулан, байгууллагын хэтийн хөгжлийг дэмжсэн арга хэмжээнүүдийг хэрэгжих боломж, нөөцийг тооцон боловсруулсан байгууллагын дунд хугацааны стратеги төлөвлөгөөний хүрээнд 2023 оны стратегийн үйл ажиллагааны 8 зорилго, 81 арга хэмжээ бүхий гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулан   хэрэгжилтийг ханган  ажиллаж байна. 100%
1.6. Үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, бусад эрх зүйн акт Засгийн газрын 28 тогтоол, журам хэрэгжиж байна. Засгийн газрын тогтоолын хэрэгжилт: Засгийн газрын 2023 оны 240, 241 дүгээр тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Ерөнхий захирлын А/112 дугаар тушаалаар төвийн ажилтнуудын үндсэн цалингийн хэмжээг шинэчлэн тогтоосон.2023 оны эхний 10 сарын байдлаар төвийн Ерөнхий захирлын тушаалаар I улиралд нийт 301 ажилтанд 184,664,766 төгрөг,  II улиарлд 345 ажилтанд 192,728, 452 төгрөг, III улиралд 351 ажилтанд 172.423.614 төгрөгний урамшуулал Ур чадварын нэмэгдлийг 30 ажилтанд 10-25 хувиар Төрийн алба хугацааны нэмэгдэл 309 ажилтанд 1-25 хувиар 209,718,672 төгрөг Хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлийг 289 ажилтанд 10 хувиар 228,889,236 төгрөгАжил мэргэжил хавсран, хослон, орлон ажилласны нэмэгдлийг 21 ажилтанд 25-40 хувиар 120,364,061 төгрөг тус тус олгосон. 100%
1.7. Албан тушаалын тодорхойлолт, албан тушаалтны эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албаны харилцах утасны дугаар, албаны цахим шуудангийн хаяг Албаны харилцах утас: 70111921 Албаны цахим шуудангийн хаяг: Eneut22@gmail.com 100%
1.8. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан, мэдээ 2023 онд  Засгийн газрын 1111 дугаарын утсаар  гомдол 84.2% (56) санал 1.4% (1), талархал 7% (10),  чанарын албанд үйлчлүүлэгчээс  143 гомдлыг ирүүлсэн бөгөөд  эмч нар үйлчлүүлэгчийн биеийн байдлыг сайтар тайлбарлан ойлгуулаагүй гэсэн гомдол 90% давамгайлж байна Гомдлын төрөл: Эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмжтэй холбоотой - 32 (45.7%) Эмчилгээний төрөл, дэмжлэг хүсэхтэй холбоотой –  4 (5.7%) Эмч ажилчдын мэргэжлийн чадвар, харилцаа хандлага, ёс зүйтэй холбоотой – 21 (30%) Бусад – 3 (4.2%/) Гомдол ирсэн алба, тасаг, эмнэлэг: Хүүхдийн эмнэлэгт – 23 /38.9%/ гомдол ирсэн. Энэхүү 23 гомдлыг судлан үзэхэд “үндэслэлгүй”- 9 (39.1%), “үндэслэлтэй” – 14  (60.9%) байна.Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгт – 21 /35.5%/ гомдол ирсэн. Энэхүү 21 гомдлыг судлан үзэхэд “үндэслэлгүй”- 7 (35.5%), “үндэслэлтэй” – 14 (64.5%)  тохиолдол байна.Бусад алба-15 гомдол. Гомдол шийдвэрлэлт  100% Сар бүрийн 2 болон 4 дэх долоо хоногийн пүрэв гараг бүрийн эмч нарын ярианд мэдээлж хэвшсэн, нийт мэдээлсэн тоо  10 удаа; ЭМС-ын 2022.01.25-ны өдрийн А/50 тоот тушаал “Журам батлах тухай”-аар батлагдсан “Иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, хяналт тавих журам”-ын дагуу төвийн өргөдөл, гомдлын 2023 оны I,II,II Iулирлын тайланг албан тоотоор ЭМЯ-ны холбогдох хэлтэст цаг хугацаанд нь хүргүүлсэн. 100%
1.9. Хуульд өөрөөр заагаагүй бол хариуцсан салбарын үйл ажиллагааны статистик мэдээлэл Статистик мэдээллийг хавсралт1-д тусгасан. 100%
1.10. Мэдээлэл хариуцагчаас зохион байгуулах олон  нийтийн арга хэмжээний хөтөлбөр Архивын ерөнхий газар, MMS GREEN BUILDING ХХК, 163, 161 дүгээр сургуулийн багш, ажилчид, 163, 161 дүгээр сургуулийн дунд, ахлах ангийн сурагч нийт 382  хүнд “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход”, “Хүндлэл хамгийн тод гэрэл”, “Жендэрийн тухай ерөнхий ойлголт”, “Хүчирхийллээс охид эмэгтэйчүүдийг хамгаалах нь”, “ХДХВ/ДОХ өвчний тухай, өнөөгийн байдал”сэдвүүдээр   сургалт, арга хэмжээг зохион байгуулж ажилласан. 100%
Хэсгийн дундаж хувь: 99,3%
Хоёр. Хүний нөөцийн мэдээллийн ил тод, нээлттэй байдал
2.1. Ажлын байрны сул орон тооны талаарх мэдээлэл Сул болон шинэ ажлын байрны зарыг төвийн цахим хуудас, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Олон нийтийн цахим сүлжээ болон Facebookийн Эрүүл мэндийн ажилчдын нэгдсэн групп, Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв-II групп, Хан-Уул дүүргийн 21-р хорооны зарын групп, Буянт Ухаа-2 хороолол, Шүрт хотхоны групп, Эмч, эмнэлгийн ажилтны ажлын байр, Монголын сувилагч нарын нэгдсэн группүүдэд ажлын байрны зарыг сар бүрийн давтамжтайгаар 12 удаа шинэчлэн байршуулсан. 100%
2.2. Албан хаагч, ажилтныг сонгон шалгаруулах журам Төвийн захирлын А/92 дугаар тушаалаар Хүний нөөцийг сонгон шалгаруулах журмыг батлуулан мөрдөн ажиллаж байна. 2023 онд Зарын дагуу 15, иргэн өөрийн биеэр 151, нийт 166 иргэний анкетыг хүлээн авч холбогдох алба, дэд захиралуудад танилцуулан сонгон шалгаруулалтын журмын дагуу 156 ажилтанг ажилд авсан. Үүнээс их эмч 42, сувилагч 22, эх баригч 17, бусад тусгай мэргэжилтэн 47, бусад ажилтан 21, хүүхэд асрах чөлөөнөөс орсон 7, 95%
2.3. Албан хаагч, ажилтны ёс зүйн дүрэм Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хяналтын хорооны 2023 оны 14 дүгээр тогтоолоор Төвийн ёс зүйн салбар хороо нь 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж  ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр үйл ажиллагааг 4 зорилтын хүрээнд 13 үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжилтийг ханган ажилласан. Шинээр ажилд орсон албан хаагчдад Ёс зүйн дараах дүрэм журмыг уншуулж танилцуулан Ёс зүйн баталгаа гаргуулсан. Үүнд: Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэмТөрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэмТөрийн албан хаагчийн эрхэмлэх 9 зүйл Үр дүн: Шинэ албан хаагчдад холбогдох дүрэм, журмыг танилцуулан, Ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Шинээр орсон ажилтнаас Ёс зүйн зөрчил гаргасан албан хаагч байхгүй. Мөн 15 асуумж бүхий мэдлэгийн сорил авч байна. Тайлант хугацаанд зөрчил гаргасан 1 ажилтанд “Өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах”,  8 ажилтанд “Үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан. 2023 онд Ёс зүй харьцаа хандлагын талаар 7 сэдвийн хүрээнд 8 цагийн сургалт, 1 хэлэлцүүлэг, 14 хоногийн 1 аян зохион байгуулж давхардсан тоогоор 716 ажилтан хамрагдсан. Үүнд: “Ёс зүйн зөрчилгүй хамт олон” 14 хоногийн аянЭрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан ”Үйлчлүүлэгчийн дуу хоолойг сонсоё” цахим хэлэлцүүлэт ЭМТҮЧАБА, ХСХА, Эм зүй, Сувилахуйн албаны 56 эмнэлгийн мэргэжилтэн  хамрагдсан.“Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй”, “Харилцаа хандлага”, “Хамт олны дотоод харилцаа уур амьсгал” 2 удаагийн 3 цагийн сургалт, шинээр ажилд орсон 133 ажилтанд шинэ ажилтанг чиглүүлэх сургалтын хүрээнд сургалт явуулж  345 гаруй ажилтан хамрагдсан. Сувилахуйн ухааны магистр, Клиникийн профессор Монголын сувилагчийн нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн, “Ёс зүйг баримтлах нь”  онлайн танхим хосолсон сургалтанд нийт 80  гаруй эмч, сувилагч эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан. ”Эмнэлгийн мэргэжилтний үнэ цэнэ”, “Эрүүл мэндийн ажилтны бүтээмж, үр дүнгийн урамшуулал тооцох” сэдвээр вакум сургалтыг  анагаах ухааны доктор У.Цэвэгмид удирдан зохион байгуулж албадын дарга, тасаг нэгжийн менежерүүд хамрагдсан.АШУҮИС-аас “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй харилцаа хандлага хууль эрх зүй” сургалтыг зохион байгуулсан.Нийт 102 эмч ажилчид хамрагдсан.Ёс зүйн хичээл болон эрүүл мэндийн ажилтны ёс зүйн харилцаа хандлагатай холбоотой шторк контентыг тасаг нэгжийн зурагт дэлгэцээр тогтмол явуулдаг. Ёс зүйн салбар хорооны 2023 оны үйл ажиллагааны тайланг ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороонд хугацаанд нь хүргүүлсэн. 100%
2.4. Хүний нөөцийн стратеги, түүний хэрэгжилтийг хянаж үнэлэх журам Төвийн хүний нөөцийн хөгжлийн стратеги төлөвлөгөө /2022-2025/           7 зорилт чиглэлийн хүрээнд 47  ажил төлөвлөж 2023 оны гүйцэтгэлээр нийт  9 ажил шинээр хийж хэрэгжүүлсэн. Хууль дүрэм журам: Төвийн ёс зүйн салбар хороог Эрүүл мэндийн яамны хяналтын хорооны 2023 оны 14 дүгээр тогтоолоор төвийн Ёс зүйн салбар хороог баталсан. Төрийн албаны 2019 оны 03 дугаар тогтоолын дагуу төвийн 33 алба тасгийн 137 албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан Ерөнхий захирлын “ Албан тушаалын тодорхойлолт шинэчлэн батлах тухай” А/94 дүгээр тушаалаар батлуулж ажилтан бүрээр уншиж танилцуулан баталгаажилтийг хийж ажилласан. Сургалт хөгжил: “Шинэ ажилтанг чиглүүлж дадлагажуулах хөтөлбөр”-ийг Ерөнхий захирлын А/134 дугаар тушаалаар батлуулж 126 шинэ ажилтанд чиглүүлэх сургалтыг явуулан баталгаажуулсан.Эх барих эмэгтэйчүүдийн гардан тусламж үзүүлэх  дуураймал сургалтын төвд шаардлагатай 10 нэр төрлийн 25 ком модель,  муляжны нийт 34,900,000 төгрөгийн худалдан авалт хийж сургалтын өрөөг тохижуулсанЭмч сувилагч эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг тасралтгүй дээшлүүлэх зорилгоор  6 давхарын сургалтын  өрөөг, 12 иж бүрэн компьютерийг суурилуулан тохижуулж, номын сан байгуулан ажиллаж байна.Франц, Орос, Хятад, Солонгос улсад нийт 6 эмч, 2 эмнэлгийн мэргэжилтэн сургалтад хамрагдсан Дэвшилтэт техник технологи: Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасагт дурангийн мэс засал эмчилгээнд дараах 14 нэр төрлийн мэс засал эмчилгээг нэвтрүүлэн үйл ажиллагаандаа тогтмолжууллаа. Хүүхдийн эмнэлэгт хүүхдийн мэдрэлийн тусламж үйлчилгээнд 45 хүүхдэд тархины цахилгаан бичлэг хийж Ангиографийн оношилгоо, эмчилгээг нэвтрүүлж эхлээд байна.Ургийн гажиг, зүрхний гажиг, түнхний хөгжлийн гажиг илрүүлэх 5D хэт авиан шинжилгээний аппаратыг 713 сая төгрөгийн өөрийн хөрөнгөөр худалдан авч, суурилуулан 26760  үйлчлүүлэгчид оношилгоо, шинжилгээ хийсэн байна 90%
2.5. Хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ Төвийн цахим пэйж хуудасны Хүний нөөцийн ил тод байдал хэсэгт Хөдөлмөрийн дотоод журам А/58 Хүний нөөцийн хөгжлийн стратеги төлөвлөгөө 2022-2025 он“Бүх нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрийн амралтын үед эрүүл мэндийн байгууллагын ажиллах нийтлэг журам” А/36Журам, шалгуур үзүүлэлт шинэчлэн батлах тухай А/52“Эрүүл мэндийн ажилтнууд, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулж авах журам” А/902023 оны бүтэц, орон тоо батлах тухай А/01“Шинэ ажилтанг чиглүүлж дадлагажуулах хөтөлбөр” 2023 оны А/134 Албан тушаалын тодорхойлолт шинэчлэн батлах тухай А/94 Ажлын байрны зар, сул орон тооны мэдээлэл 8 удаа   100%
2.6. Албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам Ерөнхий захирлын тушаалаар 2023 оны  I улиралд нийт 301 ажилтанд 184,664,766 төгрөг  II улиарлд 345 ажилтанд 192,728, 452 төгрөг  III улиралд 351 ажилтанд 172.423.614 нийт давхардсан тоогоор 997 ажилтанд 549,816,832 төгрөгний урамшуулал олгосон. 100%
Хэсгийн дундаж хувь:97.5%
Гурав. Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны ил тод, нээлттэй байдал
3.1. Өмнөх оны төсвийн гүйцэтгэл, тухайн жилийн төсөв, дараа оны төсвийн төсөл 2022 оны төсвийг хугацаанд нь төсвийн Ерөнхийлөн захирагчид хүргүүлж улмаар тайланд аудит оруулж өгсөн арга хэмжээг бүрэн биелүүлээд байна. 2023 оны жилийн төсвийг 29,1 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс эхний 10 сарын гүйцэтгэл 21,5 тэрбум төгрөг байна. Хүлээгдэж буй гүйцэтгэл 29,0 тэрбум төгрөгт хүрэхээр байна. 2024 оны төсвийн төслийн зардал 32,0 тэрбум төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих орлого 29,9 тэрбум, үндсэн болон туслах үйл ажиллагааны орлого 2,1 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөсөн байна. 100%
3.2. Төсвийн гүйцэтгэлтийн биелэлт болон хагас, бүтэн жилийн санхүүгийн тайлан 2023 оны эхний хагас жилд төлөвлөсөн төсөв (тодотгоогүй төсөв) 26,1 тэрбум бол гүйцэтгэл 9,4 тэрбум төгрөг болж анх төлөвлөснөөс 16,7 тэрбумаар бага байна. Энэ нь шинэ эмнэлэг үндсэн тусламжаа үзүүлж эхэлж байгаатай холбоотойгоор төлөвлөсөн орлогоо  бүрдүүлж чадаагүй, мөн ЭМДЕГазар санхүүжилтийг жилийн туршид бүрэн олгоогүйн улмаас ажилтнуудын орон сууц барихаар төлөвлөсөн арга хэмжээ хэрэгжээгүй, аж ахуй, эмнэлгийн эм, хэрэгслийн агуулах, авто граж барих, эмнэлгийн хэрэгсэл, багаж техник хэрэгсэл, хог хаягдал зайлуулах хортон мэрэгчид устгал, урсгал засварын зардлууд төлөвлөсөн хэмжээнд зарцуулагдаагүй болно. Жилийн эцсийн тайлангаар 8,3 тэрбум төгрөгийн ЭМДЕГ-аас авах авлагатай гарсан байна. 100%
3.3. Санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар 2 акт, 7 албан шаардлага, 3 зөвлөмж ирүүлсэн. 2023 оны 12 сарын 1-ний байдлаар бүрэн биелүүлсэн. 100%
3.4. Хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэх төлбөр, хураамж, зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/117, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын  2022 оны 49/А-118 дугаар тушаалуудыг үндэслэн Ерөнхий захирлын 2022 оны А/86 дугаар тушаал гарган төлбөртэй тусламж үйлчилгээний журам, төлбөрийн хэмжээг тогтоон ажиллаж байна. 2023 онд үндсэн болон туслах үйл ажиллагаанаас 802,3 сая төгрөг төвлөрүүлэхээс эхний 12 сарын 01-ны байдлаар 800.4 сая төгрөг төвлөрүүлж, жилийн  төлөвлөгөөг биелүүлэх боломжтой байна. 100%
3.5. Төсвийн хэмнэлт, хэтрэлт, түүний шалтгааны тайлбар 2023 онд төлөвлөсөн төсөв /анхны/ 48,0 тэрбум төгрөг байсан бол урьдчилсан байдлаар гүйцэтгэл 29,0 болж даруй 17,0 тэрбум төгрөгөөр хэмнэлттэй гарахаар байна. Энэ нь шинэ эмнэлэг үндсэн тусламжаа үзүүлж эхэлж байгаатай холбоотойгоор төлөвлөсөн орлогоо  бүрдүүлж чадаагүй, мөн ЭМДЕГазар санхүүжилтийг жилийн туршид бүрэн олгоогүйн улмаас ажилтнуудын орон сууц барихаар төлөвлөсөн арга хэмжээ хэрэгжээгүй, аж ахуй, эмнэлгийн эм, хэрэгслийн агуулах, авто граж барих, эмнэлгийн хэрэгсэл, багаж техник хэрэгсэл, хог хаягдал зайлуулах хортон мэрэгчид устгал, урсгал засварын зардлууд төлөвлөсөн хэмжээнд зарцуулагдаагүй болно. 100%
3.6. Таван сая, түүнээс дээш төгрөгийн үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг Таван саяас дээш үнийн дүнтэй худалдан авалтын 331 удаагийн 4,272.2  сая төгрөгийн гүйлгээ байна. 100%
3.7. Цалингийн зардлаас бусад таван сая, түүнээс дээш төгрөгийн үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээ тус бүрээр, гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэрийн хамт Цалингийн зардлаас бусад таван сая ба түүнээс дээш төгрөгийн үнийн дүн бүхий 46 удаагийн 14,691.1 сая төгрөгийн, зарлагын гүйлгээ 368 удаагийн 7,931.3 сая төгрөгийн гүйлгээ байна. 100%
3.8. Бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгсэл, төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, концесс, төсөв, өмч, хөрөнгө, мөнгө зарцуулах, өр авлага үүсгэсэн аливаа шийдвэр Хамааралгүй
3.9. Шилэн дансны хөтлөлт, хэрэгжилт, аудитын тайлан, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээлэл Шилэн дансны мэдээллийг тухай бүр оруулж мэдээлж байна. Эхний 11 сарын байдлаар давхардсан тоогоор 18 төрлийн 486 мэдээлийг шилэн дансанд оруулсан байна. 100%
3.10. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан, тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилга, тендерт оролцохыг сонирхогчид тавих шалгуур үзүүлэлт, тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх товч мэдээлэл, шалгарсан болон шалгараагүй хуулийн үндэслэл, шалтгаан 2023 онд 31,5 тэрбум төгрөгийн худалдан авалт төлөвлөснөөс эхний 11 сарын байдлаар 9,6 тэрбум төгрөгийн худалдан авалтыг нээлттэй тендер шалгаруулалт 15, харьцуулалтын аргаар худалдан авалт 2, шууд худалдан авалт 125-ыг тус тус зохион байгуулаад байна. Ажилтнуудын орон сууц барих 12,0 тэрбум, аж ахуй, эмнэлгийн эм, хэрэгслийн агуулах, авто граж барих 2,5 тэрбум төгрөгийн худалдан авалт хэрэгжээгүй болно. 100%
3.11. Худалдан авах ажиллагаанд хийсэн үнэлгээ болон аудит, бусад хяналт, шалгалтын тайлан, дүгнэлт 2023 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагааны аудитын хүрээнд худалдан авах үйл ажиллагаанд үнэлгээ хийж шууд худалдан авалтаас татгалзаж худалдан авах ажиллагааны бусад хэлбэрийг ашиглахыг зөвлөсөн. Иймд цаашдаа онцгой нөхцөлөөс бусад тохиолдолд НТШ, ХА-ыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. 100%
3.12. Мэдээлэл хариуцагч болон захиалагч байгууллагын хүсэлтээр холбогдох этгээдийг худалдан авах ажиллагааны мэргэжил арга зүйн зөвлөгөө, зааварчилгаагаар хангасан тухай мэдээлэл Хамааралгүй
3.13. Төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн санхүүжилт, хэрэгжилт, үйл явц, үр дүн НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр “Хүүхдийн эрэмбэлэн ангилах, яаралтай тусламжийн гарын авлагын шинэчилсэн зөвлөмжийн дагуу сургагч багш бэлтгэх, сургалтын тасралтгүй байдлыг хангах” болон “Хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн эрт илрүүлэх үзлэгийг хийх аргыг эзэмшүүлэн сургагч багш бэлтгэх” сургалтыг 21 аймаг, 9 дүүргийн хүүхдийн эмч нарыг хамруулан зохион байгуулсан. Нийт санхүүжилтийн хэмжээ 35.4 сая төгрөг болно. Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн 19.7 сая төгрөгийн санхүүжилтээр “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж” сургалтыг нийслэлийн түргэн тусламжийн эмч нарыг хамруулан зохион байгуулав. 100%
3.14. Мэдээлэл хариуцагчийн захиалгаар хийгдсэн судалгаа, шинжилгээний ажил, түүний тайлан Хамааралгүй
3.15. Хууль тогтоомжид заасан бусад Хамааралгүй
Хэсгийн дундаж хувь: 100%
Дөрөв. Үзүүлж байгаа үйлчилгээний талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
4.1. Үйлчилгээний төрөл, шийдвэрлэх журам, хугацаа, бүрдүүлэх баримт бичиг, түүний загвар, төлбөр, хураамж, зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ, төлбөр төлөх дансны мэдээлэл Хэвтүүлэн эмчлэх, яаралтай тусламж, Амбулаторийн тусламж үйлчилгээ, өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний төрлөөр ЭМДҮЗ-08-р тогтоолын дагуу ЭМД-с санхүүжилтыг нэхэмжлэн ажиллаж байна. Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/117, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын  2022 оны 49/А-118 дугаар тушаалуудыг үндэслэн Ерөнхий захирлын 2022 оны А/86 дугаар тушаал гарган төлбөртэй тусламж үйлчилгээний журам, төлбөрийн хэмжээг тогтоон ажиллаж байна. 100%
4.2. Тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл, журам, олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон тусгай зөвшөөрлийн талаарх мэдээлэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа Төвийн ЭУ-20/23/3953 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2028 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл сунгуулав. 441/2022 дугаартай батламжаар Магадлан итгэмжилж 2025 оны 12 сарын 21-ны өдөр хүртэл сунгасан.0912-17 2022, 0912-21 2022 дугаартай хүүхэд судлал, эх барих эмэгтэйчүүд судлал чиглэлээр сургалт эрхлэх зөвшөөрлийг олгосон. Хүчинтэй хугацаа: 2026 оны 04 сарын 07-ны өдөр 100%
Хэсгийн дундаж хувь: 100%
Тав. Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
5.1. Олон нийтээр хэлэлцүүлж, санал авч байгаа хууль тогтоомж болон захиргааны хэм хэмжээний актын төсөл, тэдгээрийн танилцуулга, холбогдох судалгаа, бусад байгууллага, иргэнээс өгсөн санал 1.  ЭМЯ-ны 2023-11-06-ны 5/5013 албан тоотоор ирүүлсэн “Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх журам”, “Лавлагаа шатны эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил арга зүйгээр хангах хүрээ”-ний төсөлд 02/694 тоот албан бичгээр, 2.  Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын 2023-07-28-ны 01/1183 албан тоотоор ирүүлсэн “Төсөвт өртгийн дээд хязгаар тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам”-ын төсөл, “Бүртгэл хөтлөх, мэдээллийг баталгаажуулах журам”-ын төсөл, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам”-ын төсөлд 02/529 тоот албан бичгээр, 3.  ЭМЯ-ны 2023-05-11-ны 5/2187, 5/2188 албан тоотоор ирүүлсэн Стандартын төслүүдэд 02/391 тоот албан бичгээр,  4.  ЭМЯ-ны 2023-04-28-ны 4/1928 албан тоотоор ирүүлсэн Гамшиг нийгмийн эрүүл мэндийн байдал үүссэн үед эрүүл мэндийн салбарын нөөцөд байх шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлийн бодисын жагсаалтын төсөлд 02/350 тоот албан бичгээр, 5.  ЭМЯ-ны 2023-03-14-ны 5/1047 албан тоотоор ирүүлсэн “Эрүүл мэндийн байгууллагын үлчилгээний стандарт”-ын төсөлд 02/174 тоот албан бичгээр, 6.  ЭМЯ-ны 2023-01-09-ны 3/94 албан тоотоор ирүүлсэн ЭМС-ын 2013 оны “Ерөнхий чиглэл батлах тухай” А/267 тушаалыг шинэчлэн боловсруулах чиглэлд 02/51 албан тоотоор тус тус санал хүргүүлэн ажилласан. 100%
5.2. Эзэмшиж байгаа оюуны өмчийн жагсаалт хамааралгүй
5.3. Хот болон газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах шийдвэрийн явцын талаарх мэдээлэл Нийслэлийн засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/1139 дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт тус төвийн баруун талд 1781310725 нэгж дугаар бүхий 10000 м2 газрыг Төрийн захиргааны байгууллагын зориулалттай газар 100%
5.4. Мэдээлэл хариуцагчийн эзэмшиж байгаа газрын мэдээлэл Нийслэлийн засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн А/202 дугаартай захирамжаар Улаанбаатар, Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт 1781310594 нэгж дугаар бүхий 24000 м2 газрыг Төрийн захиргааны байгууллагын зориулалттай газар 100%
5.5. Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрхзүйн хуулийн этгээдийн нэр, хаяг, дүрэм, үйл ажиллагааны чиглэл, эрх бүхий этгээдийн оруулсан хөрөнгийн хувь хэмжээ, ашиг, алдагдлын тайлан, нэгдсэн төсөвт төлсөн татварын хэмжээ, ногдол ашиг хамааралгүй
5.6. Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийн гишүүн болон гүйцэтгэх удирдлагын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, авч байгаа цалин хөлс, урамшууллын дүн, албаны цахим шуудангийн хаяг, тухайн хуулийн этгээдийн удирдлагад тавигдах шаардлага, удирдлагыг сонгон шалгаруулах журам, сонгон шалгаруулах ажиллагааны тов, сонгон шалгаруултад оролцогчдын талаарх мэдээлэл хамааралгүй
5.7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг хүн, хуулийн этгээдэд ашиглуулах, шилжүүлэх, хувьчлах, төсвийн хөрөнгийн ашиглалт болон түүнийг ашиглалтаас гаргах, ашиглалтаас гаргаснаас орсон орлогын талаарх мэдээлэл хамааралгүй
5.8. Мэдээлэл, хариуцагчийн явуулж байгаа үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, ашиглаж байгаа техник, технологийн хүн, мал, амьтны эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх буюу үзүүлж байгаа нөлөөллийн талаарх мэдээлэл Хамааралгүй
5.9. Барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлт Дунд зэргийн төвөгшилтэй, дунд зэргийн төвөгшилтэй зоорьтой 1-8 давхар 7 блок 300 ортой хүчин чадал бүхий Нийслэлийн эх, хүүхдийн нэгдсэн эмнэлгийн зориулалттай барилга, байгууламжид ашиглалтад оруулах дүгнэлт гарсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахаар материал бүрдүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн. 100%
5.10. Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байх нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээ Хамааралгүй
5.11. Нэвтрэх, ашиглахад хязгаарлалт тогтоогоогүй мэдээллийн сан дахь нээлттэй өгөгдөл Хамааралгүй
5.12. Мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчийн эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, суралцаж байгаа улс, сургуулийн нэр, мэргэжил, суралцах хугацаа, мэдээлэл хариуцагчаас санхүүжүүлсэн сургалтын зардлын дүн, гэрээний хэрэгжилт Хамааралгүй
5.13. Хууль болон олон улсын гэрээгээр нээлттэй байхаар заасан бусад мэдээлэл Хамааралгүй
Хэсгийн дундаж хувь: 100%
Хэрэгжилтийн дундаж хувь:99,36%