Зөвлөгөө: Хүүхдийн ларингит буюу төвөнхийн үрэвслийн үед авах арга хэмжээ

 
Та ларингит өвчний талаар мэдэх үү?
Ларингит буюу төвөнхийн цочмог үрэвсэл нь төвөнхийн арын зай хавагнаж үрэвссэний улмаас амьсгал авалт саадтай болдог цочмог үрэвсэл юм.
 
Илрэх шинж тэмдэг
·         Хоолой сөөнгөтөх
·         Хуцуулж ханиалгах
·         Ихэнхи тохиолдолд шөнийн цагаар илэрнэ
 
Та гэртээ ямар арга хэмжээ авах вэ?
·         Хүүхдийг аль болох тайван байлгаж уйлуулахгүй яриулахгүй байх
·         Хүүхдийн хөдөлгөөнийг тодорхой хэмжээнд хязгаарлах
·         Бүлээн шингэн ердийн үед уудаг хэмжээнээс 2 дахин их уух, хөхүүл бол хөхийг ойр ойрхон хөхүүлэх
·         Аль ойрхон эмнэлгийн салбарт очиж эмчид үзүүлнэ
 
Хориглох!
·         Хүүхдийн ойр орчимд хурц үнэр гаргахгүй байх(Арц хүж уугиулах,үнэртэй ус үнэртүүлэгч цацах, шарсан хуурсан хоол бэлтгэх)
·         Дур мэдэж утлага эмчилгээ хийхгүй байх
·         Харшил төрүүлэгч хүнс хэрэглэхгүй байх (Халуун ногоо, амтлагч, шар өнгийн бүх төрлийн жимс, чихэрлэг хүнс г.м)
·         Даарч хөрөхгүй эсвэл хэт халууцахгүй байх