
Та ларингит өвчний талаар мэдэх үү?
Ларингит буюу төвөнхийн цочмог үрэвсэл нь төвөнхийн арын зай хавагнаж үрэвссэний улмаас амьсгал авалт саадтай болдог цочмог үрэвсэл юм.
Илрэх шинж тэмдэг
· Хоолой сөөнгөтөх
· Хуцуулж ханиалгах
· Ихэнхи тохиолдолд шөнийн цагаар илэрнэ
Та гэртээ ямар арга хэмжээ авах вэ?
· Хүүхдийг аль болох тайван байлгаж уйлуулахгүй яриулахгүй байх
· Хүүхдийн хөдөлгөөнийг тодорхой хэмжээнд хязгаарлах
· Бүлээн шингэн ердийн үед уудаг хэмжээнээс 2 дахин их уух, хөхүүл бол хөхийг ойр ойрхон хөхүүлэх
· Аль ойрхон эмнэлгийн салбарт очиж эмчид үзүүлнэ
Хориглох!
· Хүүхдийн ойр орчимд хурц үнэр гаргахгүй байх(Арц хүж уугиулах,үнэртэй ус үнэртүүлэгч цацах, шарсан хуурсан хоол бэлтгэх)
· Дур мэдэж утлага эмчилгээ хийхгүй байх
· Харшил төрүүлэгч хүнс хэрэглэхгүй байх (Халуун ногоо, амтлагч, шар өнгийн бүх төрлийн жимс, чихэрлэг хүнс г.м)
· Даарч хөрөхгүй эсвэл хэт халууцахгүй байх