АНУ-ын Сонсгол бууралттай Хүүхдийн Дэлхийн Сангийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал хатагтай Пейж Стрингер 09 сарын 04-ний өдөр Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, эмч мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтын үр дүнд тэрээр цаашид тус төвд нярайн сонсголын скринингийн аппарат хандивлах, хүүхдийн чих хамар хоолойн эмч, сувилагч нарыг сургалтанд хамруулж, чадавхижуулах чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.