“Хүүхдийн эрэмбэлэн ангилах яаралтай тусламж” сургалтын 2-р ээлжийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Хүүхдийн эмч, сувилагч нарт зориулсан “ Хүүхдийн эрэмбэлэн ангилах яаралтай тусламж” сургалтын 2-р ээлжийн сургалт 8 сарын 24,25,26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

 Уг сургалтанд төвийн яаралтай тусламж, хүүхэд, нярайн эмч, сувилагч нийлсэн 20 эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан бөгөөд сургалтын үеэр  хүүхдийн амьсгалын зам, амьсгал, цусны эргэлт, шок, ком болон таталт, шингэн их алдалттай суулгалтыг маш богино хугацаанд үнэлэх, эмчлэх, хянах зэрэг үйлдлүүдийг дадлага ажлаар хийсэн нь эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар дээшлэхэд чухал нөлөө үзүүлсэн сургалт боллоо.