Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвд шинээр ирсэн түргэн тусламжийн машиныг танилцуулах сургалтанд төвийн эмч, сувилагч, жолооч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийг хамруулах сургалтыг 07 сарын 08-ны өдөр зохион байгууллаа.
Уг сургалтаар түргэн тусламжийн машинд байгаа тоног төхөөрөмжийн танилцуулга, аппарат хэрэгслийг ажиллуулах заавар, яаралтай эм, тарианы багцын жагсаалт, түргэн тусламжийн машины жолоочийн эрх үүрэг, амилуулах суурь тусламж үзүүлэх зааварчилгааг танилцууллаа.