ЭНЭҮТ-2 салбартаа тэргүүлэгч байгууллагаар тодорлоо

“ЭХ НЯРАЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ХОЁР”-ын хамт олон Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, 2021 оны ажлын гүйцэтгэл, үр дүнгийн үзүүлэлтээрээ салбартаа тэргүүлэгч байгууллагаар тодорлоо.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой Комиссоос зохион байгуулсан “ Ковидын сорилт-Эмэгтэйчүүдийн манлайлал” арга хэмжээнд “Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёр”-ын хамт олны төлөөлөл оролцлоо.

Эрүүл мэндийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу COVID-19-ийн үед эрүүл мэндийн байгууллагууд нөөц орууд бэлтгэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бэлтгэл ажлуудаа сүүлийн гурван сар хангасан билээ.

Энэ хүрээнд шинээр ашиглалтад орж буй “Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II” эмнэлгийг COVID-19-ийн үед тусгаарлалтын зориулалтаар ашиглахаар болсон. Тиймээс шаардлагатай засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хуваарийн дагуу ажлууд жигдрээд байна. Тус эмнэлэгт 300-500 орыг бэлтгэн тусгаарлалтын байранд байгаа иргэдээ шилжүүлэх, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээг газар дээр нь шуурхай үзүүлэх юм.

Энэ хүрээнд Эрүүл мэндийн Дэд сайд Ш.Анхмаа, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр, ЭМЯ-ны хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Бямбасүрэн, ЭМХТ-ийн дарга Н.Нарантуяа болон холбогдох албаныхан газар дээр нь ажиллан, үлдсэн тохижилтын ажлыг түргэвчлэхийг хариуцсан гүйцэтгэгч байгууллага болон мэргэжилтнүүдэд үүрэг болголоо.

Эрүүл мэндийн сайдын үүрэг болгосны дагуу өнгөрсөн хугацаанд “Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II” эмнэлэгт энгийн 450, эрчимт эмчилгээний 50, нийт 500 орыг бэлтгэж, агааржуулалтын систем болон гал тогооны засварыг 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны дотор бүрэн дуусгах үүрэг өглөө.

Одоо тус эмнэлэгт цар тахлын үед нэн шаардлагатай болох хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг барих ажлыг эхлүүлж, энэ ажлыг 2020 оны арванхоёрдугаар сарын 5-ны дотор дуусгах үүрэг мөн өгөв. Ингэснээр хүчилтөрөгчийн хараат байдалд оролгүй өөрсдөө бүрэн хангах боломжтой болох аж.

Өнгөрсөн хугацаанд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг ГССҮТ, УНТЭ-үүдэд, аймгуудаас Өвөрхангай, Завхан, Өмнөговь, Ховдын Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд тус тус барьж, ашиглалтад оруулаад байна. Удахгүй ХӨСҮТ болон үлдсэн аймгуудад хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр барих ажил хийгдэж дуусна. Ковидын эмчилгээний үед эмнэлгүүд хүчилтөрөгчөөр бүрэн хангагдаж, өндөр зардалтай баллоноор татан авалт хийдэг байсан асуудал нь шийдэгдэж байгаа аж.