Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн Монгол Улсад шинээр томилогдсон Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан 02 сарын 17-ны өдөр Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвд хүрэлцэн ирж, төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан төвийн эмч, ажилчдыг Коронавируст халдварын цар тахалтай амжилттай тэмцэж байгааг цохон тэмдэглэж, цаашид эх барих, эмэгтэйчүүд, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.