Ёс зүйн салбар хорооны 2024 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан
Ёс зүйн сургалт зохион байгуулах төлөвлөгөө 2024
Ёс зүйн хорооны дотоод сургалтын төлөвлөгөө 2024
Ёс зүйн зөрчилгүй хамт олон аяны удирдамж
Ёс зүй, сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах 2023 оны төлөвлөгөө
Ёс зүйн салбар хорооны 2023 оны төлөвлөгөө
Ёс зүйн салбар хороо тогтоол
Албан хаагч, ажилтныг сонгон шалгаруулах журам
Төвийн захирлын А/90 дугаар тушаалаар Хүний нөөцийг сонгон шалгаруулах журмыг батлуулан мөрдөн ажиллаж байна. 2024 оны байдлаар зарын дагуу 44, иргэн өөрийн биеэр 52, нийт 96 иргэний анкетыг хүлээн авч холбогдох алба, дэд захирлуудад танилцуулан сонгон шалгаруулалтын журмын дагуу ажилтанг ажилд авсан. Үүнээс |
· их эмч 23, |
· сувилагч 26, |
· эх баригч 12, |
· үйлчлэгч 11, |
· бусад ажилтан 8, |
· хүүхэд асрах чөлөөнөөс орсон 5, |
Албан хаагч, ажилтны ёс зүйн дүрэм
Эмч, ажилчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр танхим болон цахимаар сургалтуудыг зохион байгуулсан.Үүнд: Танхимаар | |
· Төвийн эмч мэргэжилтнүүд болон сувилагч, бусад ажилчдад эрүүл мэндийн байгууллагын стресс менежмент , эрүүл зан үйлийг дэмжих, чиглүүлэх, хандлага ур чадвар, ёс зүйн аргачилсан заавраар хангах зорилгоор Ёс зүйн хороо батлагдсан удирдамж, төсвийн дагуу 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулав. | |
Сэтгэлзүйч Г.Наранбаатартай хамтран “Хандлага ур чадвар, ёс зүй”, “Эрүүл мэндийн байгууллагын стресс менежмент” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулж нийт 232 удирдах албан тушаалтан болон эмч, сувилагч, ажилчид хамрагдсан. Зочин багш Г.Наранбаатар “Хандлага ур чадвар, ёс зүй”, “Эрүүл мэндийн байгууллагын стресс менежмент” зэрэг сэдвээр сургалт хийж 3 агуулгыг багтааж лекц уншсан. | |
· Эрүүл мэндийн сайдын 2019 оны 09 сарын 04-ний өдрийн А/406 дугаар тушаал, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль Эрүүл мэндийн багц хуулиуд, Хөдөлмөрийн хууль, Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудын талаар эмч эмнэлгийн мэргэжилтэнгүүд мэдлэгээ тогтмол дээшлүүлж, хандлагаа өөрчилж, ажил мэргэжилдээ хэрэгцээ болгон ажиллах шаардлагатай байдаг. | |
Иймд эмч мэргэжилтэнгүүдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Ёс зүйн салбар хороо, сургалт гадаад харилцааны алба хамтран батлагдсан удирдамж, төсвийн дагуу 2024 оны 04 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулав. | |
· Дэлхийн эмч нарын баяр болон Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан тус тэмцээнийг зохион байгуулж нийт 89 эмч, сувилагч, бусад ажилчид хамрагдсан. | |
· Мөн ёс зүйн салбар хорооноос бүтэц, зохион байгуулалт, хийж буй ажлуудас танилцуулсан. | |
“Алтан хонх тэмцээн”-ийг нийт 70 асуулт, хариулт бэлдэж эмч эмнэлгийн мэргэжилтэн, сувилагч нарын ёс зүйн мэдлэгийг үнэлсэн үр дүнтэй ажил боллоо. | |
Нийт 89 оролцогчдоос Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн мэдлэгээрээ манлайлан: Тэргүүн байрыг ХХАЯТТ-ын их эмч Р.Пүрэвсүрэн
Дэд байрыг Нярайн тасгийн вакцинатор сувилагч Х.Буянаа Гутгаар байрыг ХДЭСТ-ын их эмч М.Энхцэцэг Тусгай байрыг ХЭЭТ-ийн их эмч Б.Хишигмаа Тусгай байрыг Төрөх тасгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Г.Ганчимэг нар эзэлж Өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо. Мөн алба, тасаг нэгжүүд дотооддоо “Төрийн албан хаагчийн ёс зүй”, ”Ёс зүй харилцаа хандлага” зэрэг сэдвүүдээр нийт 5 удаа зохион байгуулж давхардсан тоогоор нийт 325 эмч, ажилчид хамрагдсан байна. |
|
· Цахимаар явагдсан сургалтууд: | |
Төвийн цахим хуудсанд “Авлигын эсрэг үйл ажиллагаа” буланг нээж дараах нийт 5 мэдээллийг байршуулан ажиллаж байна. | |
|
|
Авлигатай тэмцэх газраас гаргасан “Иргэн та авлигын эсрэг юу хийж чадах вэ?”,“Хувийн ашиг сонирхлын хөрөнгө орлогын мэдүүлэг”, “Нийтийн албан тушаалтан та”, “Шударга нийгмийн төлөө хамтдаа” “Авлига - боловсролын эсрэг гэмт хэрэг” зурагт хуудас, “Мэдүүлэг гаргагч нарт зориулсан гарын авлага”, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” гарын нийт 7 төрлийн гарын авлага, зөвлөмж 120 ширхэгийг төвийн тасаг нэгж, албадуудад түгээж байршуулсан. | |
· Хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр АТГ-аас гаргасан мэдээлэл, шторк, контентуудыг эмнэлгийн бүх тасаг нэгжүүд, амбулаторийн хэсгийн Lcd-18 Led-35 дэлгэцээр иргэдэд нийт 24 удаа таниулан сурталчилж байна. | |
· 2024 онд шинээр томилогдсон албан тушаалтнуудад “Эрүүл мэндийн салбарт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаашид анхаарх асуудал” сэдвээр сургалтыг Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Д.Түмэндэмбэрэлтэй хамтран зохион байгуулсан. | |
· Нийт 3 төрлийн сурталчилгааны материал тарааж танилцуулсан.Мэдүүлэг гаргагч эрх бүхий албан тушаалтнуудад нийт 2 удаа сургалт зохион байгуулж танхимаар 14, цахимаар 8 нийт 22 албан тушаалтан хамрагдсан | |
· Ёс зүйн хичээл болон эрүүл мэндийн ажилтны ёс зүйн харилцаа хандлагатай холбоотой шторк контентыг тасаг нэгжийн зурагт дэлгэцээр тогтмол явуулдаг. | |
Хүний нөөцийн стратеги, түүний хэрэгжилтийг хянаж үнэлэх журам
Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих ажлын хүрээнд 2024 онд 7 ажил төлөвлөж хэрэгжилт 98% | |
Төвийн 7 давхарт ажилтнуудын стресс тайлах болон чийрэгжүүлэх өрөөг тохижуулан үйл ажиллагааг тогтмолжуулан ажиллаж байна. | |
2024 оны эхний 11 сарын байдлаар ОХУ, БНЭУ, БНСУ, Франц, БНХАУ зэрэг орнуудад сургалтанд хамрагдсан 17 эмчид 38 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. | |
Үр бүтээлтэй ажилласан 32 ажилтнуудын шагналд 30,0 сая төгрөгийн шагнал олгосон. | |
Эхний 11 сарын байдлаар 38 ажилтанд 15.300.000 төгрөгийн буцалтгүй тусламж тэтгэмж олгосон. | |
- 200000 төгрөгийн тэтгэмж-27
- 500000 төгрөгний тэтгэмж -6 - 1000000 буцалтгүй тусламж -7 |
|
Томуу томуу төст өвчний үед төвийн ажилтнуудын дархлааг дэмжих зорилгоор дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг 436 ажилтанд өгч нийт 19.6 сая төгрөг зарцуулсан. | |
Төрийн дээд шагнал: | |
“Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-1, Хөдөлмөрийн хүндэт медаль-2 | |
Засгийн газрын шагнал: | |
“Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” 11 | |
Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг” 8, шагналын дагалдах мөнгөн урамшуулалд 7.300.000 төгрөг олгосон | |
Хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
Төвийн цахим пэйж хуудасны Хүний нөөцийн ил тод байдал хэсэгт | |
· Хөдөлмөрийн дотоод журам А/58 | |
· Хүний нөөцийн хөгжлийн стратеги төлөвлөгөө 2022-2025 он | |
· “Бүх нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрийн амралтын үед эрүүл мэндийн байгууллагын ажиллах нийтлэг журам” А/36 | |
· Журам, шалгуур үзүүлэлт шинэчлэн батлах тухай А/52 | |
· “Эрүүл мэндийн ажилтнууд, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулж авах журам” А/90 | |
· 2023 оны бүтэц, орон тоо батлах тухай А/01 | |
· “Шинэ ажилтанг чиглүүлж дадлагажуулах хөтөлбөр” 2023 оны А/134 | |
· Албан тушаалын тодорхойлолт шинэчлэн батлах тухай А/94 | |
· Ажлын байрны зар, сул орон тооны мэдээлэл 11 удаа |
Хүний нөөцийн стратеги, түүний хэрэгжилтийг хянаж үнэлэх журам
Төвийн хүний нөөцийн хөгжлийн стратеги төлөвлөгөө /2022-2025/ 7 зорилт чиглэлийн хүрээнд 47 ажил төлөвлөж 2023 оны гүйцэтгэлээр нийт 9 ажил шинээр хийж хэрэгжүүлсэн. | |
Хууль дүрэм журам: | |
· Төвийн ёс зүйн салбар хороог Эрүүл мэндийн яамны хяналтын хорооны 2023 оны 14 дүгээр тогтоолоор төвийн Ёс зүйн салбар хороог баталсан. | |
· Төрийн албаны 2019 оны 03 дугаар тогтоолын дагуу төвийн 33 алба тасгийн 137 албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан Ерөнхий захирлын “ Албан тушаалын тодорхойлолт шинэчлэн батлах тухай” А/94 дүгээр тушаалаар батлуулж ажилтан бүрээр уншиж танилцуулан баталгаажилтийг хийж ажилласан. | |
Сургалт хөгжил: | |
· “Шинэ ажилтанг чиглүүлж дадлагажуулах хөтөлбөр”-ийг Ерөнхий захирлын А/134 дугаар тушаалаар батлуулж 126 шинэ ажилтанд чиглүүлэх сургалтыг явуулан баталгаажуулсан. | |
· Эх барих эмэгтэйчүүдийн гардан тусламж үзүүлэх дуураймал сургалтын төвд шаардлагатай 10 нэр төрлийн 25 ком модель, муляжны нийт 34,900,000 төгрөгийн худалдан авалт хийж сургалтын өрөөг тохижуулсан | |
· Эмч сувилагч эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг тасралтгүй дээшлүүлэх зорилгоор 6 давхарын сургалтын өрөөг, 12 иж бүрэн компьютерийг суурилуулан тохижуулж, номын сан байгуулан ажиллаж байна. | |
· Франц, Орос, Хятад, Солонгос улсад нийт 6 эмч, 2 эмнэлгийн мэргэжилтэн сургалтад хамрагдсан | |
Дэвшилтэт техник технологи: | |
· Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасагт дурангийн мэс засал эмчилгээнд дараах 14 нэр төрлийн мэс засал эмчилгээг нэвтрүүлэн үйл ажиллагаандаа тогтмолжууллаа. | |
· Хүүхдийн эмнэлэгт хүүхдийн мэдрэлийн тусламж үйлчилгээнд 45 хүүхдэд тархины цахилгаан бичлэг хийж Ангиографийн оношилгоо, эмчилгээг нэвтрүүлж эхлээд байна. | |
· Ургийн гажиг, зүрхний гажиг, түнхний хөгжлийн гажиг илрүүлэх 5D хэт авиан шинжилгээний аппаратыг 713 сая төгрөгийн өөрийн хөрөнгөөр худалдан авч, суурилуулан 26760 үйлчлүүлэгчид оношилгоо, шинжилгээ хийсэн байна |
Хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
Төвийн цахим пэйж хуудасны Хүний нөөцийн ил тод байдал хэсэгт | |
· Хөдөлмөрийн дотоод журам А/58 | |
· Хүний нөөцийн хөгжлийн стратеги төлөвлөгөө 2022-2025 он | |
· “Бүх нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрийн амралтын үед эрүүл мэндийн байгууллагын ажиллах нийтлэг журам” А/36 | |
· Журам, шалгуур үзүүлэлт шинэчлэн батлах тухай А/52 | |
· “Эрүүл мэндийн ажилтнууд, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулж авах журам” А/90 | |
· 2023 оны бүтэц, орон тоо батлах тухай А/01 | |
· “Шинэ ажилтанг чиглүүлж дадлагажуулах хөтөлбөр” 2023 оны А/134 | |
· Албан тушаалын тодорхойлолт шинэчлэн батлах тухай А/94 | |
· Ажлын байрны зар, сул орон тооны мэдээлэл 11 удаа |
Албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам
Ерөнхий захирлын тушаалаар 2024 оны |
I улиралд 361 ажилтанд 191,622,050 төгрөг |
II улиарлд 327 ажилтанд 110,755,724 төгрөг |
III улиралд 299 ажилтанд 153,841,413 төгрөг
IV улиралд 372 249,162,044 төгрөг нийт давхардсан тоогоор 1359 ажилтанд 705,381,231 төгрөгний урамшуулал олгосон. |