ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛСЭН ДЭД ЗАХИРЛЫН АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
  • Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, түүнээс удирдах албан тушаалд 5-аас доошгүй ажилласан;
  • Мэргэжлийн зэрэгтэй;
  • Байгууллагын урт болон богино хугацааны хөгжлийн болон стратеги төлөвлөгөө боловсруулах чадвар, туршлагатай;
  • Гүйцэтгэлийн үнэлгээ болон гүйцэтгэлийн удирдлагын чиглэлийн ур чадвар, хэрэгжүүлсэн туршлагатай;
  • Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж байсан туршлагатай;
  • Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой;
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн;
  • Хууль эрх зүйн мэдлэгтэй;
  • Эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн бол давуу тал болно;

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Шалгаруулалтанд орохыг хүссэн өргөдөл;
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Хувь хүний намтар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар, эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа;
  • 4х6 см хэмжээтэй хоёр хувь цээж зураг;
  • Эзэмшсэн боловсрол, мэргэжлийн диплом, мэргэшүүлэх багц сургалтын гэрчилгээний хуулбар;
  • Мэргэжлийн зэргийн үнэмлэхний хуулбар;
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар эсхүл нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа;
  • Бусад нотлох баримт бичиг.

Холбоо барих хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Захиргаа, хүний нөөцийн алба, 6 давхар, 603 тоот

Утас: 77552263, 77552283