ЭХ НЯРАЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭЛЬ ЭМНЭЛЭГ, ЧАМЧУВАН ЭМНЭЛЭГҮҮДТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

2022 оны 08 сарын 24-ний өдөр ЭНЭҮТөвийн Хүүхдийн эмнэлэг БНСУ-ын ЭЛЬ эмнэлэг, ЧАМЧУВАН эмнэлэгүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэхүү арга хэмжээнд ЭНЭҮТ Хүүхдийн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал У.Цэвэгмид /АУ-ны доктор/ , Хүүхдийн эмнэлгийн тасгийн эрхлэгч, эмч нар, БНСУ-ын Эль эмнэлгийн гүйцэтгэх захирал Жу Ги Чол , БНСУ-ын Дун Ян хүчилтөрөгчийн үйлдвэрийн захирал Чой Жи Ху, БНСУ-ын “Сийжийн” эрүүл мэндийн төвийн Гадаад харилцаа хариуцсан захирал Ким Чанг Су, БНСУ-ын Чамчуван эмнэлгийн шүдний эмч Ким Жун Ху, БНСУ-ын Чамчуван эмнэлгийн шүдний эмч Пак Сэ Хүн, БНСУ-ын Чамчуван эмнэлгийн орчуулагч, ажилтан Ц.Долгормаа нар оролцлоо.

2 эмнэлгийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсанаар оношилгоо эмчилгээний бүх нөхцлөөр өвчтөн шилжүүлэн эмчлэх тал дээр хамтран ажиллах бөгөөд тухайн нөхцөл байдлаас хамааран эмнэлэг хоорондын илгээсэн өвчтөний эмчилгээний төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, сургалт сурталчилгааны чиглэлээр мэдээлэл солилцон хамтран ажиллах боломж бүрдлээ.