ТӨГСӨЛТИЙН ДАРААХ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЛЭЭН АВЛАА.

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЛЭЭН АВЛАА.

ЭХ НЯРАЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ нь Төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт эрхлэх байгууллагын шалгуурыг биелүүлж, ”Эх барих эмэгтэйчүүд судлал”, “Хүүхэд судлал” чиглэлүүдээр сургалт эрхлэх байгууллагын зөвшөөрлийг 4 жилийн хугацаатайгаар хүлээн авсныг дуулгахад таатай байна.

Бидний энэхүү ажилд дэмжлэг үзүүлсэн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгээр ахлуулсан Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн гишүүд , ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр болон ЭМХТ-ийн хамт олонд гүн талархал илэрхийлье.

Манай төв нь Төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт эрхлэх байгууллагын зөвшөөрөл авснаар төвийн хүний нөөцийг бүрдүүлэх, хөгжүүлэх боломж бүрдсэн бөгөөд 2022 оны 10 сараас ”Эх барих эмэгтэйчүүд судлал”, “Хүүхэд судлал” чиглэлээр Үндсэн мэргэшлийн резидэнт эмч нар бэлтгэхээр боллоо.