Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг хамтран цувралаар зохион байгуулах “ Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж” сургалтын 1-р ээлжийн сургалт 6 сарын 21-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.