ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН САЛБАР ХОРООНЫ ГИШҮҮДЭЭР АЖИЛЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН САЛБАР ХОРООНЫ ГИШҮҮДЭЭР АЖИЛЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/256 дугаар тоот тушаал “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны дүрэм”-ийн 3.3-д заасны дагуу дараах шалгуурыг хангасан ажилтан материалаа ирүүлнэ үү.

1. Анагаах ухаан, эрх зүй, хүний эрх, нийгмийн ухаан, сэтгэл судлалын чиглэлээр мэргэшсэн, тухайн мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажилласан, мэргэжил нэгт болон үйлчилүүлэгч, олон нийтийн дунд нэр хүндтэй;

2. Ёс зүйн чиглэлээр сургалтанд хамрагдсан (эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн чиглэлээр сургалтанд хамрагдсан буюу ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно);

3. Ёс зүйн зөрчилд холбогдож байгаагүй (Ёс зүйн хяналтын хорооноос лавлагаа авах);

4. Ёс зүйн чиглэлээр ажиллах сонирхолтой ажилтнууд нэрээ дэвшүүлнэ үү.

Материалыг 2022 оны 05-р сарын 13-ны өдрийг дуустал Захиргаа, хүний нөөцийн алба хүлээн авна. Нэмэлт мэдээллийг 77552252 дугаараас лавлана уу.